Сумын танилцуулга

Завхан сумын танилцуулга

1924.06.06-нд Сартуулын Цэцэн вангийн хошууны төлөөлөгчдийн анхдугаар хурлаар газар усны нэрээр нэрлэгдсэн 16 сум байгуулсны нэг нь “Зогсоо уул” сум байв.
Энэ үеэс одоогийн Завхан сумын суурь тавигдсан.1930-аад оны үеэс  Засаг захиргааны хуваарийг өөрчилж 13 аймагт хуваах зорилт тавих болсон.
Завхан сум нь Монгол орны баруун хойд хэсэгт Их нууруудын хотгорт оршдог бөгөөд 682.9 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Хамгийн өндөр цэг нь Гилбэн уулын дарцагт оргил, далайн түвшнээс дээш 1515 метр, хамгийн нам цэг нь Хяргас  нуурын эрэгт 1028 метр оршдог.
Тус сум нь хойд талаараа Увс аймгийн Наранбулаг, Малчин, зүүн болон зүүн хойд талаараа Хяргас, Цагаанхайрхан, баруун болон баруун хойд талаараа Өлгий, Ховд аймгийн Мянгад, баруун урд болон урд талаараа Ховд аймгийн Дөргөн, Завхан аймгийн Дөрвөлжин, зүүн урд талаараа Завхан аймгийн Ургамал сумуудтай тус тус хиллэдэг.  Сумын нутаг нь газар зүйн мужлалаар говийн мужид  хамаарах ба бүхэлдээ Хяргас нуурын хотгорт оршдог.
Сумын нутаг бүхэлдээ  говийн бүсэд багтдаг. Газар зүйн бүсийн хувьд Их нуруудын хотгорт нам доор хонхорт оршдог учир агаарын уруудах урсгал зонхилж эсрэг циклон үүссэн тогтвортой байрладаг. Өвлийн улиралд эсрэг циклон байрласнаар цаг агаар тогтуун салхигүй болж, шөнөдөө ихээхэн хүйтэрдэг учир тус суманд жилд дунджаар 90-110 хоног хүйтэн хадгалагдаж байдаг.Манай сум нь геологийн тогтоцын хувьд нутгийн ихэнх хэсгээр элс, хайрга, элсэнцэр, шавранцар, хурдас түгээмэл тархсан бөгөөд  Завхан голын хөндийгөөр ихээхэн байдаг.
Тус сумын нутаг хэвлийдээ болон хөрсөн дээрээ металл ба металл бус  ашигт малтмалын баялагтай. Тухайлбал: Улаандэл, Шартолгой орчимд химийн ховор элемент, Айраг нуурын зүүн талд зэс, баруун хөдөөд хүхэр, Зогсоо хайрхан, Урд хөдөөд нүүрсний илэрцүүдтэй. Сүүлийн жилүүдэд 5-компани  хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.Нутаг дэвсгэрийн 1/3-ийг ус эзэлдэг. Монгол оронд усны нөөцөөр 2-т ордог Хяргас нуур, Аяраг нуур, Завхан, Хүнгүй голуудтай.
Айраг нуур::143 ам км тайлбайтай. 16ом урт, 13км өргөнтэй. Их гүн 11м, дундаж гүн 5.7, 1030 метрийн үнэмлэхүй өндөрт оршдог, цэнгэг устай нуур юм.
Хяргас нуур: Увс аймгийн 2 дахь том нуур  бөгөөд Айраг нуураар дамжин Завхан Хүнгүйн голын усаар тэжээгддэг. Хяргас нуур нь 1407 а км талбайтай, 75км урт, 19км өргөнтэй, 80м гүн,усны мандал нь  1028 м-ийн үнэмлэхүй өндөрт оршдог.
Айраг, Хяргас нуур нь 2000 онд  байгалийн цогцолбор газарт орж, Улсын тусгай хамгаалтанд орсон. Хяргас нуур нь 332.8  мянган га талбайг эзэлдэг.Завхан гол: Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр  уулнаас эх авч баруун хойд зүг завхан аймгийн нутгийг дамжин 808 км урсаж, манай сумын нутагаар 62 км урсаж Айраг нуурт цутгадаг. Сав газрын талбай 57514 ам км хэвлий 2,3 хувь болно.
Хүнгүй гол: Бор хярын элснээс эх авч Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завхан мандал, Ургамал сумын нутгийг дамжин урсаж Айраг нуурт цутгадаг. Хүнгүйн гол нь  196 км урсдаг бөгөөд 25 км нь манай нутагт урсдаг.Говь нутгийн тачир сийрэг ургамал голлох боловч  хонь, тэмээн сүрэгт нэн тохиромжтой  шаваг, шарилж, тэсэг, таана, хөмүүл, бахлуур, бударгана, хялгана, хамхуул, цахилдаг, харгана, агь зэрэг 100 гаруй нэр төрлийн малын тэжээлийн, өвс ургадаг бөгөөд чихэр өвс, гоёо, тарваган шийр, дэрс, тэмээн хөх зэрэг 10 гаруй төрлийн эмийн ургамал ургана. Мөн Суль, сульхир, хармагийн буурцаг зэрэг  хүнсний ургамлууд ургадаг.Ан амьтдаас  үнэг, чоно, хярс, дорго, заарт харх, туулай, мануул, өмхий хүрэн, цагаан зээр, янгир байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд хар сүүлт бөхөн нутагшин амьдарч байна.
30 гаруй төрлийн шувууд байх бөгөөд Шувууны ажиглалт судалгааг ШУА-н Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн доктор Н.Цэвээнмядагаар ахлуулсан 17 хүний бүрэлдхүүнтэй баг   Айраг, Хяргас нуур, Нуурын хоолой, Зост, Амбаш, Дамбын нүүр  газруудаар  шувуудын байршил, идэш тэжээл, үржил амьдрах орчинг тодорхойлох зорилгоор шувууны ажиглалт судалгааг хийсэн. Судалгаагаар Нөмрөг тас,  Борцгор хотон, Усны нөмөр бүргэд, Гангар хун шувуудад судалгаа хийж нэг Нөмрөг тас  шувуунд  дохиоллын систем  хүзүүвч зүүж тавьсан. 2017 оны жилийн эцсийн тооллогоор 1846 хүн ам, 501 өрхтэй.Нийтдээ 126456 толгой мал тоолуулсан.
МАА-г уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнс, үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах зорилго тавин ажиллаж байна.
 Мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, үр ашгийг дээшлүүлэх, сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон  Завхан сумын мал сүрэг 2017 онд 126456 толгой мал  тоолуулсан бөгөөд 2017 онд 1000-аас дээш мал тоолуулсан 13 малчин, 100-аас дээш тэмээ тоолуулсан 12 малчин  байна. Тэмээн сүргийг тэргүүлэх   чиглэл болгон хөгжүүлж 2019 онд Түмэн тэмээний баяр хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Засаг захиргааны хуваарийг бүрэн шинэчлэхэд Увс аймаг байгуулагдаж  Зогсоо уул сум бүрэлдэхүүнд нь багтаж,1932 оноос Завхан сум  хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй. Сумын төв нь Гуугийн сайр, Зогсоогийн ар зэрэг газруудаар нүүдэллэн байрлаж байгаад 1945 оны хавар Шарбулагт төвлөрч одоогийн Завхан сум болсон. Тус сум нь засаг захиргааны 4 багтай, 2015 онд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
15
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 4 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 17 ℃
Шөнө: 5 ℃
2021-05-14
Өдөр: 18 ℃
Шөнө: 5 ℃
2021-05-15
Өдөр: 20 ℃
Шөнө: 6 ℃
2021-05-16
Өдөр: 24 ℃
Шөнө: 5 ℃
2021-05-17

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 53
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 123
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 56
  • 0
  • 2021-05-02

Улаангом сумын хэмжээнд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалт хийх хуваарь

  • 53
  • 0
  • 2021-04-30

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 140
  • 0
  • 2021-04-29

ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН ЭНЭ ХАВАР ЦЭРЭГ ТАТАХГҮЙ.

  • 57
  • 0
  • 2021-04-29

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН "УЛААН ТҮВШИНД" ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДРИЙН 06:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА.

  • 59
  • 0
  • 2021-04-24

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 171
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 115
  • 0
  • 2021-04-12

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН "ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 316
  • 0
  • 2021-04-02

Цахим холбоос