"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН ДАВСТЫНХАН" Төрийн албан хаагчдын анхдугаар нэгдсэн зөвлөгөөн боллоо.

“Хөгжилд тэмүүлсэн Давстынхан” Төрийн албан хаагчдын анхдугаар нэгдсэн зөвлөгөөн 2019.12.20-нд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас хамтран амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Давст сумын нийт 105 төрийн албан хаагчид оролцлоо. Энэхүү нэгдсэн арга хэмжээнд Увс аймгийн хууль зүйн хэлтэсийн дарга, Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Алтан, Архивийн тасгийн дарга Н.Тэсхүү, хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Наранмандах нар урилгаар оролцон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар мэдээлэл хийлээ. Мөн Төрийн албан хаагчийн цагийн менежмент, соёл, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, Төрийн албан хаагчийн эрх үүрэг, төрийн албан хаагчийн манлайлал, Төрийн албан хаагчийн харилцаа хандлага сэдвүүдээр байгууллагын дарга эрхлэгч нар мэдээлэл хийж дээрх сэдвийнхээ хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр төрийн албаны чадвахийг бэхжүүлэх, ёс зүй шударга байдал, сахилга хариуцлагыг, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, нийгмийн баталгааг хангах, стратеги удирдлагыг сайжруулах, үр дүнд чиглэсэн соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үйлчилэх үйлчилгээг сайжруулах сэдвээр олон сайхан шинэ санаа, шийдлийн хэлэлцлээ. Хэлэлцүүлэгээс дараах нэгдсэн уриалга гаргаж ажилдаа мөрдлөг болгон ажиллахаар баталлаа. Үүнд:
1. Сахилга хариуцлагатай цагаа барьж, бүтээмжээ өндөрсгөх
2. Санаачлагатай байж хуулиа хэрэгжүүлж хүнд суртал, авилгаас ангид байх
3. Сэтгэл зорилготой байж иргэддээ төгс үйлчлэх
4. Соёл боловсролтой байж Өөрийгөө хөгжүүлэх
5. Сайн бүхнийг хийж, үргэлж зөв үйлдэл хийхийг эрхэмлэх
Мөн үүний зэрэгцээ "Яг цагтаа, Бүгд хамтдаа" гэсэн нэгдсэн  уриалгыг гаргалаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
15
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 4 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 17 ℃
Шөнө: 5 ℃
2021-05-14
Өдөр: 18 ℃
Шөнө: 5 ℃
2021-05-15
Өдөр: 20 ℃
Шөнө: 6 ℃
2021-05-16
Өдөр: 24 ℃
Шөнө: 5 ℃
2021-05-17

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 53
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 123
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 56
  • 0
  • 2021-05-02

Улаангом сумын хэмжээнд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалт хийх хуваарь

  • 53
  • 0
  • 2021-04-30

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 140
  • 0
  • 2021-04-29

ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН ЭНЭ ХАВАР ЦЭРЭГ ТАТАХГҮЙ.

  • 57
  • 0
  • 2021-04-29

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН "УЛААН ТҮВШИНД" ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДРИЙН 06:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА.

  • 60
  • 0
  • 2021-04-24

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 171
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 115
  • 0
  • 2021-04-12

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН "ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 316
  • 0
  • 2021-04-02

Цахим холбоос