УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

          Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье!

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлагдсан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд “УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН - 2019” арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж, оны эхэнд А/10 дугаар захирамжаар уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

            Чуулганы хүрээнд бид аймгийн нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой, нэн шаардлагатай, тулгамдсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг зорин олон ажлууд төлөвлөөд байна. Уг арга хэмжээний эхэнд 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах “ITM – 2019” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Түншлэгч аймгаар оролцоно.

           Чуулганы үеэр оролцогчдод зориулсан хурал, уулзалт хэлэлцүүлэг, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн танилцуулга, гэрээ байгуулах, үзэглэх ёслол, Увсад үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хүндэтгэлийн концерт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Мөн Увс аймгийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцүүлэхээр эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулагчдын чуулганд танилцуулах аймгийн танилцуулга, сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд, аймаг, сумдын хөгжлийн статистик мэдээ мэдээлэл болон шинэ төслүүдийн мэдээллийг цахим орчинд байршуулах, сурталчлах ажлуудыг төлөвлөн хийж эхэллээ.

            Иймд “УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН” арга хэмжээнд  сонирхсон хүн бүрийг оролцохыг албан ёсоор урьж байгаа ба чуулганы хүрээнд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээнд аймаг, сум, орон нутгийн нийгэм, түүх соёл, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудалд анхаарал тавьж, хамтран дэмжиж ажиллахыг хүсье.

 

           

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 11 ℃
2021-06-25
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2021-06-26
Өдөр: 23 ℃
Шөнө: 9 ℃
2021-06-27
Өдөр: 24 ℃
Шөнө: 9 ℃
2021-06-28

"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 123
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 63
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 92
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 63
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 57
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 381
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 187
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 2118
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 327
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 241
  • 0
  • 2021-05-02

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос