Зүүнговь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 05 нд ЗДТГ-ын иргэний танхимд хуралдлаа.Хуралдаанаар "малын тоо толгойн албан татвар"-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д "Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр тогтоон" гэж заасны дагуу хэлэлцэж
Адуу 1000 төгрөг
Үхэр 500 төгрөг
тэмээ 500 төгрөг
Хонь 500 төгрөг
Ямаа 1500 төгрөг тус тус байхаар тогтоолоо.
мөн сумын засаг даргын 2020-2024 оны хооронд хэрэгжүүлж ажиллах засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.