Тендер шалгаруулалтын нэр: “Наадмын талбайн сүүдрэвч хийх”ажил
Тендер шалгаруулалтын дугаар: УВАЗГСЗДТГ/202001002
Увс аймгийн Зүүнговь сумын Засаг Даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт “Наадмын талбайн сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь Гэрээний нийт үнийн дүнгээс буюу 20 сая /хорин сая/ төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Гэрээний нийт үнийн дүнгээс буюу 20сая /хорин сая/ төгрөгөөс багагүй байх.
Аудитийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг:
Гэрээний нийт үнийн дүнгээс буюу 20 сая /хорин сая/ төгрөгөөс багагүй байх.
Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн баталгаа: Шаардахгүй
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Үгүй Дотоодын давуу эрх тооцох эсэх: Үгүй
www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендерийн материалыг цахим системээр 2020 оны 04-р сарын 07-ны өдөр 11 цаг 00 минут /орон нутгийн цагаар 10 цаг 00 минут/-с өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй иргэн болон хуулийн этгээдийг байлцуулан 2020 оны 04-р сарын 07-ны өдөр 11 цаг 55 минут /орон нутгийн цагаар 10 цаг 55 минут/-д нээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tender.gov.mn сайтаас авна уу.
Увс аймаг Зүүнговь сум Засаг Даргын Тамгын Газар
Иргэний танхим 208 тоот
Имэйлхаяг:tse_battulga2015@yahoo.com, chimedochirganbat@yahoo.com