ЗДТГ-н эрхэм зорилго

ЗДТГ-н эрхэм зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО

Орон нутгийн удирдлагыг мэдээлэл, бодлогын удирдамжаар ханган хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулан сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй, чанар, хүртээмжтэй хүргэх. 

ӨМНӨГОВЬ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

   Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газар нь 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсаны дагуу сум нь тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болсон.

  Засаг даргын Тамгын газар нь шинэчлэгдэн зохион байгуулагдаж 26 дахь жилдээ ард иргэдэд чадварлаг мэргэжилтнүүдээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, МУ-ын Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах төрийн байгууллага, мэргэжилтэн, албан хаагч, багийн Засаг дарга нарын ажлыг уялдуулан оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж орон нутгийн хөгжлийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхэд үйл ажиллагаа чиглэгдэнэ.

 

  Төр захиргааны байгууллагад он удаан жил ажилласан хүмүүсээс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт 2, Алтан гадас одонт 4, Хөдөлмөрийн хүндэт медальт 5, салбарын тэргүүн 13 төрсөн ба залуу хойч үеийг халамжлан хүмүүжүүлэгч олон ахмадууд хамтран ажиллаж байна.

  Засаг даргын ажлын алба 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба дээд боловсролтой 14 , бүрэн дунд боловсролтой 1, бүрэн бус дунд боловсролтой 1 албан хаагч буюу Магистр5, гэрээт ажилчид 3 үүнээс тусгай дунд боловсролтой 1, бүрэн дунд 1, бүрэн бус дунд 1 боловсролтой ажиллаж байна.

Гурвалсан гэрээгээр ажилладаг босоо тогтолцоотой 7 мэргэжилтэн ажилладаг ба бүгд дээд боловсролтой.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тамгын газрын ажилчдын хүчээр нийгмийн шинжтэй олон нийтийн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Жишээлбэл нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Бага олимп-спортын наадам, сумын өдрийг аймгийн төвд, “Гойд ашигт шимт малын үзэсгэлэн” худалдаа 2 жил дутам тус тус зохион байгуулж байна.

Нийт иргэдэд зар мэдээг дамжуулах зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, Тамгын газар Цаг-уурын Хар-Ус өртөөтэй хамтран масс мэссэж үйлчилгээг нэвтрүүлэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай хүргэн ашиглаж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр оны тэргүүн шалгаруулах журам, Ногоон говь”, “Цэвэр дэнж”, “Буман хонь” хөтөлбөрүүд, сумын 2008-2021 он хүртэл хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулж амжилттай хэрэгжүүлж байна.

  Засаг даргын Тамгын газар нь бусад байгууллага хамт олон иргэдтэй нягт хамтран ажилласны үр дүнд 2017 оны ажлаараа аймагт 3-р байр, 2019 оны ажлаараа тэргүүн байранд шалгарсан ажилсаг хөдөлмөрч хамт олон ажиллаж байна.

 

Сумын Засаг даргын Тамгын газар 1992 онд 11 орон тоотоогоор  анх байгуулагдаж сумын Засаг даргаар Р.Батсүх, сумын орлогч дарга бөгөөд санхүү тасгийн даргаар Г. Хүрлээ, Тамгын газрын даргаар Ж.Төмөрбаатар нар ажиллаж эхэлжээ. Тэр үед суманд 1,2,3,4,5-р баг, 10 жилийн сургууль, сум дундын Эмнэлэг, Клуб, Мал эмнэлэг, Цаг-Уурын “Хар-Ус” станц, Ясли, Цэцэрлэг, “Цог нэгдэл”, Худалдаа бэлтгэлийн анги, Хэсгийн төлөөлөгч, Брокерын пүүс зэрэг байгууллагууд ажиллаж байв.

Тамгын газрын чиг үүргийн хувьд орон нутагт төрийн захиргааны удирдлага, төлөвлөлт санхүү, эдийн засгийн бодлого, нийгмийн бодлогын асуудлыг хариуцан төрийн хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах, түүний хэрэгжилтийг хангуулах төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хуулийн дагуу хөнгөн шуурхай, чанартай хүргэх, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд гол анхаарал хандуулан ажиллаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оноос хойш ажиллаж байсан хүмүүс

Сумын Засаг дарга нар:

  1. Р.Батсүх               1992-1996
  2. У.Сайнжаргал      1996-2000
  3. Г.Лхагваа              2000-2002
  4. М.Балжинням       2002-2004
  5. Д.Даваасүрэн       2004-2012
  6. Р.Төмөрчөдөр      2012- .....

Сумын Засаг даргын орлогч:

  1. Г.Хүрлээ               1992-1994
  2. О.Жамсран           1994-1996
  3. Н.Лхагва               1996-2000
  4. Г.Цэдэнбал           2000-2002
  5. С.Раднаа              2002-2004
  6. Б.Цэрэнпил          2004-2013
  7. Ш.Лхагвасүрэн     2013- .....

Сумын Тамгын газрын дарга:

  1. Жинсодов Төмөрбаатар   1992-1993 он
  2. Гонжоо Лхагваа               1993-1996 он
  3. Зулзагадай Зориг             1996- аас
  1. Санхүү албаны дарга Б.Бадам
  2. Төрийн сангийн төлөөлөгч С.Раднаа, Б.Цэрэнпил, Т.Энхтуяа, Б.Бадам, Н.Галсансанж, Ж.Дарьсүрэн
  3. Санхүү албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Б.Бадам
  4. ХАА-н бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Балжинням, Ш.Болормаа, Ж.Наранзул, Л.Дашхүү, Н.Хишигтогтох, Ц.Энхтүвшин, Д.Нямцоож
  5. МАА-н үйлдвэрлэлийн технолги, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Баянмөнх
  6. Бэлчээр газар тариалан, хоршоо, үйлдвэр, үйлчилгээний асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Наранчимэг
  7. Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Улсын байцаагч Т.Бямбаа, Ц.Пүрэвсүрэн, Г.Хүрлээ, Ж.Балжинням, Ц. Рина, Ц.Лхамжав
  8. Мэдээлэл технологи, нийгмийн бодлогын ажил хариуцсан мэргэжилтэн О.Түмэнжаргал
  9. Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан хүмүүс Ш.Болормаа, Д.Төгссүрэн, Б.Оюунчимэг
  10. Иргэний танхим, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн                    О.Бат-Орших,  Д.Төгссүрэн
  11. Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг, Ю.Сувдмаа
  12. Нягтлан бодогч Г.Гэвэлдэй, Х.Ганхуяг, С.Раднаа Т.Энхтуяа, С.Батсайхан, Д.Даваасүрэн, Ц.Мөнхтуул, Н.Галсансанж
  13. Архив, бичиг хэргийн эрхлэгчээр М.Цэвээнжав, М.Должинсүрэн, Н.Амгалан
  14. Нярваар ажилласан хүмүүс Л.Хөхөөдэй, М.Сайнжаргал, Г.Баярхүү, Ц.Пүрэвсүрэн, Р.Даваадорж
  15. Жолоочоор ажилласан хүмүүс Л.Хөхөөдэй, Ц.Мэнд-Амар, Г.Баярхүү, Л.Ууганбаяр, Б.Даньхүрэл
  16. Манаачаар ажилласан хүмүүс Н.Цэндсүрэн, Ц.Лхагватогтох, Б.Гэзэгтэй, Ч.Цэрэнпуу
  17. Галчаар Б.Гэзэгтэй, Т.Нямсүрэн, Б.Мягмар, Б.Хурц, Ж.Ренчинсамбуу
  18. Үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилласан хүмүүс Я.Дуламжав, Б.Жавзан, Т.Пүрвээ

 

Босоо тогтолцоотой албан тушаалтанууд:

 

  1. Улсын бүртгэгч С.Дашзэвэг, Н.Гантуяа
  2. Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажилласан хүмүүс Л.Пүрэв, Ц.Пүрэвсүрэн,  О.Жамсран, Д.Даваасүрэн, Д.Янжиндулам
  3. Эрүүл мэндийн даатгалын байцаагч М.Гэрэлмаа
  4. Халамжийн нийгмийн ажилтан, С.Дашзэвэг, А.Нямдэлгэр, Б.Цээмаа, Ц.Одмаа
  5. Татварын улсын байцаагчаар ажилласан хүмүүс Х.Цэвэгмэд, З.Алтан, Ц.Жамсран, Г.Цэдэнбал, Ж.Галбаатар
  6. Газрын харилцааны бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан хүмүүс   Ц.Пүрэвсүрэн, Б.Амарсайхан
  7. Байгаль хамгаалагчаар ажилласан хүмүүс А.Нямсүрэн, Н.Галмандах, Н.Сүрэнхорлоо
  8. Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч Э.Чулуун
  9. Цахилгаанчнаар ажилласан хүмүүс Е.Дашзэвэг, А.Гүнгэ, Н.Даваагомбо, Ц.Батхүү, Ж.Отгонжаргал
  10. Цахилгааны монтёроор Ц.Батхүү, С.Цэвээнням, Ц.Банзрагч, О.Дүүрэнжаргал
  11. Ахмадын хорооны даргаар ажилласан хүмүүс Т.Зандан, Д.Цэдэнбал, Г.Хүрлээ, С.Лхагва

12. Шууданчаар ажилласан хүмүүс Ш.Цогзолмаа, Ш,Буянжаргал, Н.Оюун, Б.Наранчимэг, С.Нямсамбуу, Б.Нямжав, Ц.Болдбаатар

 

Тус байгууллагаас төрөн гарсан алдартнууд :

  1. Алтан гадас одонт-2
  2. Хөдөлмөрийн хүндэт медальт-1
  3. Төрийн захиргааны тэргүүний ажилтан-1
  4. Хууль зүйн албаны тэргүүний ажилтан - 1
  5. ХХАА-н тэргүүний ажилтан-2
  6. Байгаль орчны тэргүүний ажилтан- 1
  7. Банк санхүүгийн тэргүүний ажилтан- 2
  8. Газрын харилцааны тэргүүний ажилтан-1
  9. Нийгмийн халмжийн тэргүүний ажилтан-1
  10. Сумын аварга ажилтан-9

 

Өнөөдөр ажиллаж байгаа ажилтан

  1. Сумын Засаг дарга     Р.Төмөрчөдөр
  2. Засаг даргын орлогч   Ш.Лхагвасүрэн
  3. Тамгын газрын дарга    З.Зориг
  4. Санхүү албаны дарга Б.Бадам
  5. Төсөв, төрийн сангийн төлөөлөгч     Ж.Дарьсүрэн
  6. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Нямцоож
  7. Малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Баянмөнх
  8. Жижиг дунд үйлдвэрлэл,Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ю.Сувдмаа
  9. Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Улсын байцаагч Ц.Лхамжав
  10. Хууль эрх зүй, сургалт сурталчилгаа, хяналт шинжилгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр Б.Оюунчимэг
  11. Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Ю.Сувдмаа
  12. Нягтлан бодогч Д.Даваасүрэн
  13. Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Амгалан
  14. Нярав Р.Даваадорж
  15. Жолооч Б.Даньхүрэл

 

Гэрээт ажилчид:

                            

  1. Селесерь   Ж.Ренчинсамбуу
  2. Үйлчлэгч, цэвэрлэгч Т.Пүрвээ
  3. Манаач     Б.Гэзэгтэй

 

Босоо тогтолцоотой албан тушаалтанууд:

  1. Улсын бүртгэгч Н.Гантуяа
  2. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Улсын байцаагч Д.Янжиндулам
  3. Нийгмийн халамжийн ажилтан Б.Цээмаа
  4. Татварын Улсын байцаагч Ж.Галбаатар
  5. Газрын даамал  Б.Амарсайхан
  6. Байгаль хамгаалагч Н.Сүрэнхорлоо
  7. Ногоон алт төслийн зохицуулагч Г.Цэрэнсамбуу
  8. Цахилгаанчин Ж.Отгонжаргал
  9. Цахилгааны монтёр О.Дүүрэнжаргал
  10. Ахмадын хорооны дарга С.Лхагва
  11. Шууданч Ц.Болдбаатар

Багуудын Засаг дарга нар:

  1. 1-р багийн Засаг дарга  Н.Лхагвасүрэн
  2. 2-р багийн Засаг дарга Б.Мэндбаяр
  3. 3-р багийн Засаг дарга М.Ёндонжамц
  4. 4-р багийн Засаг дарга  Ж.Буян-Орших.
  5. 5-р багийн Засаг дарга  С.Золзаяа

Багийн гэрээт ажилчид:

  1. 1-р багийн сахиул А.Баатаржав
  2. 2-р багийн сахиул Б.Оюунчимэг
  3. 3-р багийн сахиул Н.Гомбосүрэн
  4. 4-р багийн сахиул Х.Нацагням

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 11 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 11 ℃
2020-08-09
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-10
Өдөр: 26 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-11
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2020-08-12

Цахим холбоос