2020 оны 12-р сарын 4 ны өдрийн 19 цагт Өлгий сумын онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
1. Цаг үеийн асуудлаас шалтгаалан сумын 4 багийн Засаг даргыг хяналтын постны жижүүрээс чөлөөллөө. Багийн Засаг дарга нарт халдварын голомттой бүс нутагт гацсан иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх, 14 хоногийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг нэмэгдүүлэх, тэдгээр иргэдэд зөвлөгөө өгч ажиллах үүрэг даалгавар өглөө.
2. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх болон 14 хоногийн гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хүргэх зөвлөгөөг сумын төвд чанга яригчаар зарлуулан иргэдэд зөвлөгөө, мэдээллийг өдөр тутам хүргэж байх.