2020 оны 12 сарын 01 ны өдрийн 13 цагт Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтын дагуу Сумын Засаг даргын орлогчийг ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцөхөөр Өлгий сумын Засаг даргын 2020 оны 11-сарын 30-ны өдрийн 154-тоот ирүүлсэнийг хүлээн авч хэлэлцээд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар Сумын Засаг даргын орлогчоор Загиржав овогтой Моломжамцыг томилох асуудлыг дэмжиж албан тоотыг Сумын Засаг даргад хүргүүллээ.