Өлгий сумын Засаг даргаар томилогдсон Ж.Очирбат, 2016- 2020 оны хооронд сумын Засаг даргаар ажилласан Х.Шагдаржаваас тамга тэмдгээ гардан авлаа.
Засаг даргаар томилогдсон Өлгий сумын унаган хүү Ж.Очирбатад даргад баяр хүргэж, нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, ард түмнийхээ итгэлийг дааж амжилттай ажиллахыг хүсэн ерөөе. Таны цаашдын ажилд тань амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сумын Засаг даргаар 4 жил ажиллаж Өлгий сумынхаа хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан Х.Шагдаржав таньд болон танай гэр бүлд эрүүл энхийг хүсч цаашдын ажил амьдралд тань амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.