Дуу, шүлэг

Дуу, шүлэг

Үг: Ш.Бадрах, Ё.Басан                            Ая: МУГЖ Ж.Жавзмаа

ӨЛГИЙ НУТАГ

Хан буурал аав минь сүргээ хариулж

Хатан буурал ээж минь цацлаа өргөсөн

Хоо овоот Чаргат Сайн-Өлзий

Хотол олны шүтээн хайрхан

               Гиваан баатрын төрсөн нутаг

               Гэгээн заяатай сайхан Өлгий

Усны шувууд хуран чуулсан

Урсгал долгиот Хар-Ус Өлгий нуураа

Улаан эхэн Рашаан булагтай

Уугуул түмний шүтээн нутгаа

               Гиваан баатрын төрсөн нутаг

               Гэгээн заяатай сайхан Өлгий

Улаан үнээт, Увс нуурын уудам хөндийд

Удамт ард нь гал голомтоо бадраасан

Ухаант түмний жаргалын шүтээн

Ухаарал хайрласан Өлгий нутаг аа

                Гиваан баатрын төрсөн нутаг

                Гэгээн заяатай сайхан Өлгий

 

Б. Норов 

ГИВААН БААТАР

Алтайн цэнхэр уулсын өвөрт

Аавын хүү нойрсон бий

Хамаг ардаа хортноос аварч

Ханхар Алтайгаа  дэрлэн унасан юм

               Түүний нэр - Бэгзийн Гиваан

               Түмний зүрхэнд - Баатар Гиваан

Ардын армийн дархан эгнээнд

Аавын хүү уужуу бий

Алтан амиа эх орондоо зориулж

Атаат дайснаа ялж шалгарсан юм

             ДАХИЛТ

Энхийн хилийн эрэлхэг харуулд

Ээжийн хүү сэрүүн бий

Эргэж ирээгүй баатрын алдрыг

Эх орон минь мандуулж өгсөн юм

             ДАХИЛТ

 

Шүлгийг   Б.Зулзагаа                                        Аяыг З. Орших

АМИН ӨЛГИЙ

Аршаан ундарч нуур цалгисан

Ажил ундарч гөөлөө уянгалсан

Амьдрал дэлгэрч бүхнийг ундаалсан

Ашдын жаргал Өлгий нуур аа

            Айл саахалтаар жигдэрч

            Адуу малаар багширч

            Ааруул идээгээр дэлгэрч

             Ард олноор жаргах Өлгий

Хунгийн сүрэг ганганан чуулсан

Хосын жаргал холын ирээдүй

Хишгийн даллага Өлгий нуур аа

                   ДАХИЛТ

Домогт дөрвөд далай хааны

Зоригт вангийн алдарт хошуу

Дайчин эрэлхэг баатар Гивааны

Төрж өссөн өлгий нутаг аа

                     ДАХИЛТ

 

Шүлгийг Б.Зулзагаа                                  Аяыг З.Орших

ХОНГОР ЗЭЭРД

Уран ганган хатираатай

Ууд амгай дугтраатай

Нулимс асгаруулам хурдтай

Нутаг доргиом довтолгоотой

  Хошгой удмын угшил

  Хонгор зээрд хүлэг ээ

  Холын газрыг товчилсон

  Хоршоо даргын зээрд ээ

Туурай талласан гишгэдэлтэй

Дугтарч цойлсон явдалтай

Толгой хаясан сэдэн

Тогтож ядсан хөөрүү

      Дахилт

     Шилийн эрсийг шүлтүүлсэн

    Шил говийг товчилсон

    Унаж явахад хийморьтой

    Унасан эзнээ орхиогүй

            Дахилт

Бууж мордоход хөнгөн

Бугуйл хаяхад гавшуун

Согоо чих нь солбиотой

Цохилж цойлох нь золбоотой

         Дахилт

цуутай алтан нутаг
Өлгий сум- цуутай алтан нутаг


Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
19
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 2 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 20 ℃
Шөнө: 4 ℃
2020-09-22
Өдөр: 20 ℃
Шөнө: 4 ℃
2020-09-23
Өдөр: 21 ℃
Шөнө: 4 ℃
2020-09-24
Өдөр: 22 ℃
Шөнө: 5 ℃
2020-09-25

Цахим холбоос