Аймгийн Татварын хэлтсээс Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд ТӨЛБӨРИЙН БАРИМТ олгох хялбар шийдэл болох QR код бүхий наалтыг бизнес эрхлэгчдэд олгож, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд хувиараа бизнес эрхлэгч 1100 гаруй иргэдийг таттварын шинэ систем болон ибаримтын системд 100 хувь холбож, QR кодыг үүсгэсэн бөгөөд үүнд: Шинэ Улаангом битүү зах, Итгэлт барааны зах, хүнсний зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа 400-аад бизнес эрхлэгч иргэд, Улаангом сумын 3,5,11,7-р баг үйл ажиллагаа явуулж байгаа бэлэн бараа, гоо сайхан, үсчин, авто засвар, дулаан граж зэрэг үйлчилгээ эрхэлж буй 160 гаруй бизнес эрхлэгч, НОМИН худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй бизнес эрхлэгчдийг тус тус хамруулаад байна.
Иргэд та бүхнийг худалдан авалт хийх бүртээ ибаримтын апплекейшнээрээ QR код бүхий наалтыг уншуулж, төлбөрийн баримтыг авч хэвшихийг сануулж байна. Мөн баримт олгоогүй буюу баримтаа баталгаажуулаагүй талаархи гомдлыг апплекейшнээрээ дамжуулан гаргах боломжтой юм.