Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

Жил бүрийн  тавдугаар сард орон даяар татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын үеийн хорионы дэглэмтэй холбогдуулан цахимаар тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн арга хэмжээг аймгийн телевизүүдтэй хамтран зохион байгуулж, хэвлэлийн бага хурал хийж, 2020 онд хэрэгжиж татварын багц хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийн үр дүн, Ковид-19 цар тахлын үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар мэдээлэл хийж, ногдуулсан татвараа цаг хугацаандөө төлж, ажлын байраа хадгалан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлж, цахимаар олон нийтэд түгээн алдаршуулах,  ЕБС-н сурагчдын дунд зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдад талархал илэрхийлж, гарын бэлэг гардуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион бйгуулав. САМА ТВ-тэй хамтран "Татвар төлөгч таныг сонсоё" шууд нэвтрүүлэгт оролцож, Татварын багц хуулийн шинэчлэл, Ковид-19 цар тахлын үөд татварын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цахим татварын үйлчилгээ, НӨАТ-н хуулийн хэрэгжилтийн хүрээнд "төлбөрийн баримт"олгоход тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, АТБӨЯХ-н улсын үзлэг явагдаж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн татвар төлөх хувилбарууд, ebarimt 2.0 апплекейшнээр дамжуулан авах үйлчилгээ зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 5 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 18 ℃
Шөнө: 3 ℃
2020-09-24
Өдөр: 15 ℃
Шөнө: 2 ℃
2020-09-25
Өдөр: 13 ℃
Шөнө: 2 ℃
2020-09-26
Өдөр: 12 ℃
Шөнө: -1 ℃
2020-09-27

Цахим холбоос