Увс аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагаас Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцоно. Тус "Нээлттэй хаалганы өдөрлөг" нь Улаангом сумын 1, 2, 4, 5, 6 дугаар дунд сургуулиуд болон Шинэ Улаангом зах зэрэг байршлуудад явагдана. Иймд албаны үйл ажиллагааг сурталчлах, санал хүсэлтийг хүлээн авч ажиллах тул иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж танилцахыг урьж байна.