ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТАД ОРОЛЦООД ИРЛЭЭ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТАД ОРОЛЦООД ИРЛЭЭ

Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг дахин үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд нийслэл, 21 аймгийн засаг даргын захирамжаар байгуулсан ерөнхий ажлын хэсгийн гишүүд, Орон нутгийн өмчийн газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хаагчдад “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт"-ыг зохион байгуулж, гарын авлага, материалаар хангалаа. Уг сургалтад ОНӨГ-ын дарга, орон нутгийн өмчийн харилцааны 2 мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлал, Үнэлгээний ажлын удирдлага, зохион байгуулалтын заавар, УИХ-ын 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн талаар ТӨБЗГ-ын ТӨБХХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл сургалт хийлээ. Мөн Үнэлгээний аргачлалын үр дүнг санхүүгийн тайланд тусгах талаар Сангийн яамны ахлах мэргэжилтэн Г.Дариймаа, Хөрөнгийн үнэлгээний тухай ойлголт, Үнэлгээний Олон улсын стандартын талаар мэдлэг олгох, Сангийн сайдын баталсан үнэлгээний аргачлалаар хийсэн жишиг үнэлгээ, анхаарах асуудлаар ММҮИ-ийн тэргүүлэх үнэлгээчид Д.Барсболд, Б.Энхболд нар сургалт хийв.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -30 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -21 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-15
Өдөр: -20 ℃
Шөнө: -27 ℃
2018-12-16
Өдөр: -18 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-17
Өдөр: -17 ℃
Шөнө: -24 ℃
2018-12-18

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 3
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 18
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 35
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 30
  • 0
  • 2018-12-11

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

  • 35
  • 0
  • 2018-12-10

“БАРУУН БҮСИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 3-Р ЧУУЛГАН" УВС АЙТАГТ БОЛЖ БАЙНА

  • 40
  • 0
  • 2018-12-07

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  • 45
  • 0
  • 2018-12-05

Увс аймагт 2018 оны 11-р сард болсон онцлох үйл явдлууд

  • 43
  • 0
  • 2018-12-05

УЛААНГОМ СУМЫН 2-Р БАГИЙН ТӨВИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 45
  • 0
  • 2018-12-05

УЛААНГОМ СУМЫН 2-Р БАГТ "ЮНИТЕЛИЙН ДАХИН ДАМЖУУЛАХ" ЦТАНЦ БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 45
  • 0
  • 2018-12-05

Цахим холбоос