“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ-2018” ГҮЙЛТИЙН БАГ УВС АЙМГААР БУУХИАЛЛАА

“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ-2018” ГҮЙЛТИЙН БАГ УВС АЙМГААР БУУХИАЛЛАА

Үндэсний эв нэгдлийг бэхжүүлж, эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэхийг зорьж БСШУСЯ, ОБЕГ, Шри Чинмойн Төв болон маршрутын дагуух аймаг, орон нутгийн захиргаад хамтран “Эвийн Өргөө Энхийн гүйлт-2018”-ыг эх орондоо зохион байгуулж байна.
Эвийн өргөө энхийн гүйлт энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах галт бамбарыг нэг улсаас нөгөө улсад буухиалж хотоос сууринд, олон сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд уриатай анх 1987 онд АНУ-аас эхлүүлэн гүйж дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгө харгалзахгүй сая сая хүмүүс нэгдэн буухиалан гүйж ирсэн.
Монгол Улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд гүйлтийг зохион байгуулж байна. Энхийн гүйлт нь 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд Монгол орны 13 аймгийн 39 сумын 3000 орчим км замыг туулан үргэлжлэх юм.
Энэ удаагийн “Эвийн өргөө, энхийн гүйлт-2018” арга хэмжээ нь Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Малчин, Улаангом, Түргэн, Бөхмөрөн сумдаар 2018 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд буухиалан явлаа. Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож угтан авч, үдэж гаргалаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бороо
21
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 12 ℃
2018-07-20
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2018-07-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2018-07-22
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2018-07-23

Цахим холбоос