НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРОН ТООНЫ БУС ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРОН ТООНЫ БУС ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРОН ТООНЫ БУС ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын төлөөлөгч ажиллуулах журам”-ын 2.2 дугаар зүйлийг үндэслэн Нийгмийн даатгалын орон тооны бус төлөөлөгчийн сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:Нийгмийн даатгалын орон тооны бус төлөөлөгчийн орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн нэг иргэнийг шалгаруулахад оршино.

Хоёр. Нийгмийн даатгалын төлөөлөгч нь орон тооны бус байх  дараах шаардлагыг хангасан нэг иргэнийг сонгон шалгаруулж авна. Үүнд:

  1. Дээд боловсролтой /Нягтлан бодогч, Эдийн засагч/
  2. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдлэгтэй
  3. Ял шийтгэл эдлэж байгаагүй
  4. Банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод хугацаа хэтэрсэн өр төлбөргүй
  5. Тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсын иргэн байх.

Гурав. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 3 давхарт 301 тоот өрөөнд 2018 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурьдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  1. Төрийн албан хаагчийн анкет /маягт-1/
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  3. Монгол улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
  4. Ажилсан жилийг тооцох Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр эх хувийн хамт
  5. 4*3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан иргэнийг бүртгэх бөгөөд , уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэнийг бүртгэхгүй болно. Дээр дурдсан баримт материалыг бүрэн бүрдүүлж ирэхийг анхаарна уу. Бүрдэл дутуу материалыг хүлээн авахгүй болно.

Сонгон шалгаруулалт  2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 09.00 цагт аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр  явагдах  бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна.

  1. Түвшин тогтоох шалгалт /сорилын тест/
  2. Ярилцлагын шалгалт /мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйл/

Жич: Шалгалтанд тэнцсэн  нэг иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна.

Харилцах хаяг: Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 301 тоот.

Утас-99451991, 88062801, 99900586

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-18
Өдөр: 26 ℃
Шөнө: 11 ℃
2018-08-19
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2018-08-21

Цахим холбоос