Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хөдөө орон нутгаас III шатлалын эмнэлэг рүү үйлчлүүлэгч шилжүүлэхэд төвөгтэй байгаа энэ үед мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л.Ганхуяг ахлагчтай хагалгааны баг, А.Оюундэлгэр ахлагчтай эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн баг, Ц.Байгальмаа ахлагчтай нярайн эмч нарын хамтарсан баг “Гэдэсний үхжилт, цооролт, хэвлийн гялтантас” оноштой 7 хоногтой хүнд нярайд амжилттай хагалгаа хийлээ. Нярайн биеийн байдал сайн байна.
Тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж нярайн амь нас аварсан баг хамт олондоо ажлын амжилт хүсье.
- Үйлчлүүлэгч А 57 настай, эрэгтэй 2 удаа элэг тайруулсан. Хагалгааны дараах өрцний ивэрхий , нарийн бүдүүн гэдэс чихэлдэж түгжирсэн байдалтай үйлчлүүлэгчид цээж хэвлийн хүрцээр амжилттай хагалгаа хийж үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа.
- Мөн бамбай тайрах хагалгаа-3, нарийн бүдүүн гэдэс тайрах, залгах хагалгааг-4 удаа хийж амжилттай хийлээ.