Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт, Малын эрүүл мэнд төсөл

Ногоон Алт, Малын эрүүл мэнд төсөл

Зорилго: Хөдөөгийн хүн амын 70%-ийг эзлэх малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулах үүднээс уг төсөл нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр сайн туршлагыг түгээх зорилготой. ШХА-нь малчдын байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах замаар Монгол Улсын мал аж ахуйн салбарт зориулсан хөрөнгө оруулалтынхаа тогтвортой байдлыг хангах зорилготой байна.

2017-2021 он

Ногоон Алт Малын эрүүл мэнд төслийн зүгээс Давст, Бөхмөрөн сумдыг загвар сум болгохоор сонгон сум тус бүрт 60 малчинд мал эмнэлгийн үйлчилгээ, малын өвчний талаар болон малын эмийн зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулсан. Мөн Давст, Бөхмөрөн сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарт лабораторийн цахим системийн сургалт зохион байгуулж мах сүүний антибиотик /эмийн үлдэгдэл/ тодорхойлох багажийг хүлээлгэн өгсөн.

Төслийн хүрээнд мал эмнэлгийн нэгдсэн системийн ашиглалт, хянах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор цахим гарал үүслийн гэрчилгээний сургалтыг 2 удаагийн давтамжтайгаар сумдын МЭТ, МЭҮН-ийн эмч, мэргэжилтнүүдэд ажлын байран дээр зохион байгуулсан.

Мөн орон нутгийн төсвөөс 70 сая төгрөгийг шийдвэрлүүлэн 41 ш таблет, 34 ш мобайл принтер, 16200 ш ээмэг, 4 ш бар код хувилагчийг худалдан авч сумдын МЭҮН-ийн эмч, махны үйлдвэрүүдэд хувиарлан олгосон.

Хүрсэн үр дүн: Хяналтын тогтолцоо сайжирч бүтээгдэхүүний чанар нэмэгдсэн



Сэтгэгдэл бичих


Улаангом

Хур тунадас
9
Өдрийн салхины хурд 10 м/с
Шөнийн темпратур 0 ℃
Шөнийн салхины хурд 8 м/с
Өдөр: 5 ℃
Шөнө: -6 ℃
2021-04-21
Өдөр: 6 ℃
Шөнө: -5 ℃
2021-04-22
Өдөр: 6 ℃
Шөнө: -6 ℃
2021-04-23
Өдөр: 5 ℃
Шөнө: -3 ℃
2021-04-24

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 58
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 46
  • 0
  • 2021-04-12

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН "ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 144
  • 0
  • 2021-04-02

ШИНЭ ХӨДӨӨ УВС ТӨСЛИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ИРГЭНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭНЭ.

  • 209
  • 0
  • 2021-03-31

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА. /ЦАХИМААР/

  • 120
  • 0
  • 2021-03-31

Байгаль орчны чиглэлээр тулгамдсан асуудал, түүний шийдлийг эрэлхийлсэн судалгаанд оролцоно уу?

  • 88
  • 0
  • 2021-03-31

ИРЭХ САРД НИЙТ ТАРИАЛАНЧИЙГ ВАКЦИНЖУУЛНА

  • 127
  • 0
  • 2021-03-30

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД БАЙНГЫН ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 78
  • 0
  • 2021-03-30

Ахмадын хороогоор төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ

  • 50
  • 0
  • 2020-07-14

УВС АЙМАГТ ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТ БҮРЭН СУУРИЛУУЛЖ, ШИНЖИЛГЭЭГ АЛБАН ЁСООР АЙМАГТАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.

  • 223
  • 0
  • 2021-03-25

Цахим холбоос