Бруцеллёз өвчний тандалт шинжилгээг хээлтүүлэгч малд зохион байгуулж дээж цуглуулах, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарт лабораторийн анхан шатны мэдэгдэхүүн олгох, мал эмнэлгийн нэгдсэн системийн ажлын байран дахь сургалт зохион байгуулж ажиллалаа.
Ажлын чиг үүрэг:
1. Лабораторийн оношлогооны чадавхийг сайжруулах чиглэлээр Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн мал, амьтны өвчний үед шаардлагатай дээжийг зөв сонгох, дээж авах аргачлал, илгээх, тээвэрлэх, хадгалах, дээжийн дагавар хуудас бүртгэл журнал хөтлөх зөвлөгөө өгч лабораторийн анхан шатны шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлсэн.
2. Хээлтүүлэгч мал сүрэгт бруцеллёз өвчний тандах шинжилгээг зохион байгуулах, дээж цуглуулах ажилд хяналт тавьж, цуглуулсан дээжийг бүртгэл журналын хамт тулган хүлээн авч сонгогдсон дээжинд халдварлалтын түвшин тогтоох, илрүүлэх шинжилгээг сум тус бүр дээр мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарын хамт хийж үр дүнг тодорхойлсон.
3. Мал эмнэлгийн нэгдсэн системийг тогтмол хэвийн ажиллагааг хангах мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг мал эмнэлгийн нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах, төлөвлөгөөт арга хэмжээнүүдийн төлөвлөгөө гүйцэтгэлийг тулгаж шалгах, тогтмол гардаг мэдээ, тайланг системтэй уялдуулж гаргах талаар зөвлөгөө өгсөн.
4. 2020 оны 09 дүгээр сарын 1 ны өдрөөс эхлэн худалдаанд гарч буй малыг ээмэглэн бүртгэж шилжилт хөдөлгөөнд оруулах юм Үүнтэй холбогдуулан мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарт Ногоон Алт - Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр мал эмнэлгийн нэгдсэн системийг ажиллуулахад шаардлагатай таблет, зөөврийн принтер, бар код бүхий ээмгийг олгосон. Мөн мал эмнэлгийн газраас олон удаагийн ажлын хувцсаар мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарыг хангасан.
5. “Халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлын зохион байгуулалт, мал эмнэлгийн цахим гэрчилгээний ажлыг эрчимжүүлэх, малын шилжилт хөдөлгөөн, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн стандартын цахим үзлэгийн явц, гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
6. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн ажиллах нөхцлийг сайжруулах хүрээнд нэгжийн эмч нарт халдвар хамгааллын хувцсыг гардуулан өгсөн.