БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСТАЙ МАЛ ЭМНЭЛЭГ, СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСТАЙ МАЛ ЭМНЭЛЭГ, СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН  САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д төрийн айлчлал хийж байна. Албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг гүйцэтгэгч , ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн ажиллаж байна.

Айлчлалын үеэр ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, тус улсын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны аж ахуйн яамны Нарийн бичгийн дарга Ш.А.Чатурвэди нар “Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах Иж бүрэн ажлын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа. Дээрх ажлын төлөвлөгөөний хүрээнд мал, амьтны өвчний хяналт, оношилгоо, малын генетик нөөц, био технологи болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн чиглэлээр богино, дунд хугацааны сургалт, урт хугацааны судалгаа, лабораторийн тандалт зэрэг нийт 14 ажлыг хамтран хийхээр төлөвлөж байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нар хамтарсан мэдэгдэлдээ “Талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, нэн ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мал аж ахуй, уул уурхай, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байгаад санал нийлэв. Энэ хүрээнд талууд мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршлага болон технологи солилцох чиглэлээр хамтран ажиллах тухай иж бүрэн ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв.” хэмээн дурдав.

Эх сурвалж: ХХААХҮЯам



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
2
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -12 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 3 ℃
Шөнө: -10 ℃
2019-10-24
Өдөр: 6 ℃
Шөнө: -7 ℃
2019-10-25
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-26
Өдөр: 2 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-27

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

  • 45
  • 0
  • 2019-10-16

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 54
  • 0
  • 2019-10-17

УЛААНГОМ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СОЛОНГО 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 431
  • 0
  • 2019-10-18

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 46
  • 0
  • 2019-10-18

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 50
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 39
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 55
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 36
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 38
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 123
  • 0
  • 2019-10-14

Цахим холбоос