Малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах үг хэллэгийг хэрхэн орчуулах талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ

Малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах үг хэллэгийг хэрхэн орчуулах талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ

Европын холбооны санхүүжилттэйгээр ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөс Мал эмнэлгийн ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран малын “Гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй” гэсэн ойлголттой холбоотой үг хэллэгийг англи хэлнээс хэрхэн орчуулах, ойлгох талаар хоёр дахь удаагаа 8 дугаар сарын 28-нд хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт мал эмнэлгийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүд, газрын дарга нар болон олон улсын төсөл хөтөлбөрийн ажилтан нар оролцов.

Гуравхан сая хүн амтай ч, 66 сая малтай Монгол улсын хувьд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь даац нь хэтэрч доройтоод байгаа бэлчээрийг хамгаалах, малыг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулж малчдын амьжиргааг сайжруулах зэрэгт чухал ач холбогдолтой байх юм. Гэвч Монгол улсын хувьд мал, махны экспортыг нэмэгдүүлэхэд малын гоц халдварт, ялангуяа шүлхий өвчний гаралт буурахгүй байгаа нь гол саад болж байна. Нэгэнт малын гоц халдварт өвчингүй улс орон болоход тодорхой хугацаа шаардагдах тул гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй буюу “компартмент”-ыг байгуулж ажиллах нь одоогийн нөхцөлд хамгийн үр дүнтэй хувилбар юм. Ийм малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах үйл ажиллагаа нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын 4 дүгээр бүлэгт заасан шалгуурт нийцсэн байх ёстой. Тус кодыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн орчуулж, нэр томьёонуудын монгол орчуулга дээр мэргэжилтнүүд санал нэгдлээ.

Мал эмнэлэгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар хэлэхдээ монгол улс гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулж чадвал, манай улсаас малын гоц халдварт өвчний статусаараа илүү сайн улс орнууд, тухайлбал Казакстан улс  мах худалдан авахад бэлэн байгааг онцоллоо. Тэрээр хэлэхдээ гоц халдварт өвчнөөс хамгаалсан “бүс” гэхгүй “аж ахуй” гэж ярьж хэвших хэрэгтэйг санал болголоо.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ыг монгол хэл рүү орчуулахдаа нэр томьёонуудыг зөв ойлгож орчуулах нь гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах ажлын үндэс суурийн нэг болох юм. Мэргэжилтнүүд малын гоц халдварт өвчнөөс хамгаалах арга хэмжээтэй холбоотой 120 гаруй нэр томьёоны орчуулга дээр санал нэгдлээ. Энэ талаарх гурав дахь хэлэлцүүлгийг 11 дүгээр сард Мал эмнэлгийн ерөнхий газар  удирдан зохион байгуулахаар шийдвэрлэв.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 7 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 24 ℃
Шөнө: 8 ℃
2019-09-24
Өдөр: 23 ℃
Шөнө: 9 ℃
2019-09-25
Өдөр: 20 ℃
Шөнө: 7 ℃
2019-09-26
Өдөр: 16 ℃
Шөнө: 3 ℃
2019-09-27

ХҮҮХДИЙН СПОРТЫН 6 ДУГААР ИХ НААДМААС НИЙТ 21 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

  • 28
  • 0
  • 2019-09-20

"Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ"-г гүйцэтгүүлэх төсөлд оролцохыг урьж байна

  • 37
  • 0
  • 2019-09-12

АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ

  • 63
  • 0
  • 2019-09-13

УВС АЙМАГТ 2019 ОНЫ 7-Р САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 97
  • 0
  • 2019-08-05

УВС АЙМАГТ 2019 ОНЫ 6-Р САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 65
  • 0
  • 2019-06-19

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДӨРВӨН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

  • 140
  • 0
  • 2019-09-04

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ЧУУЛГАН БОЛЛОО

  • 103
  • 0
  • 2019-08-15

ӨМНӨГОВЬ СУМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • 104
  • 0
  • 2019-08-23

“ДОТУУР БАЙРАН ДАХЬ ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО" СЭДЭВТ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 113
  • 0
  • 2019-08-21

ХАНДГАЙТ ТОСГОН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 116
  • 0
  • 2019-08-24

“ШИЛМЭЛ МАЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

  • 90
  • 0
  • 2019-09-13

ХХААХҮЯ САНААЧЛАН ЦААСЫГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ “3R” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

  • 69
  • 0
  • 2019-09-13

БАРУУНТУРУУН СУМАНД "НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛНА.

  • 105
  • 0
  • 2019-09-11

"ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ, ТУСАЛЪЯ"

  • 104
  • 0
  • 2019-09-11

Малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах үг хэллэгийг хэрхэн орчуулах талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ

  • 99
  • 0
  • 2019-09-10

41 ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 53 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

  • 117
  • 0
  • 2019-09-07

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААГ ТҮЛХҮҮ ХӨГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

  • 116
  • 0
  • 2019-09-06

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭКСПОРТЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

  • 113
  • 0
  • 2019-09-06

2019 ОНЫ УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНСЫН ТАНИЛЦУУЛГА

  • 132
  • 0
  • 2019-09-05

ОРОН ДАЯАР МАЛ УГААЛГЫГ ТОГТМОЛ ХИЙЖ ЭХЭЛСНЭЭР МАХНЫ ГАРЦ 15 ХУВИАР НООСНЫ ГАРЦ 30 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

  • 127
  • 0
  • 2019-09-02

Засаг даргын тамгын газрын сул орон тоо

  • 24
  • 0
  • 2019-09-20

Геодизийн байнгын 15 цэг тэмдэгтийг тоолж, хадгалалт хамгаалалтанд хяналт шалгалж хийв

  • 26
  • 0
  • 2019-09-19

ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • 27
  • 0
  • 2019-09-18

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт Г.Баянмөнх ахлагчтай "АВТО ЗАСВАР" баг шалгарч 3 жилийн хугацаатай хүүгүй 10.0 сая төгрөгний зээлд хамрагдхаар боллоо.

  • 37
  • 0
  • 2019-09-17

ИТХ-ын дарга, Засаг дарга нараас ахлуулсан ажлын хэсэг суманд хийгдэж буй Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажиллын явцтай танилцаж, хяналт шалгалт хийлээ.

  • 163
  • 0
  • 2019-08-30

"БАРУУН БҮСИЙН СУМДЫН САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН"-ИЙГ БӨХМӨРӨН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 366
  • 0
  • 2019-09-16

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

  • 104
  • 0
  • 2019-09-10

Т.Дүүдэй баатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

  • 138
  • 0
  • 2019-09-04

Бөхмөрөн сумын “Булгийн эх”-ний заставын 40 жилийн түүхэн ой тохиож байна.

  • 344
  • 0
  • 2019-08-28

Бөхмөрөн суманд шинээр баригдсан “Нутгийн удирдлагын ордон” ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

  • 457
  • 0
  • 2019-08-28

Цахим холбоос