“САРЛАГ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

“САРЛАГ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдвийн хүрээнд сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн Эрдэнбулган суманд зохион байгуулж байна.

“Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнөөр тоо толгой нь цөөрч устаж үгүй болох түвшинд хүрээд байгаа сарлагийн тархалтын хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн ярилцаж байна.

Зөвлөгөөнөөр сарлагийн сүү, мах, хөөвөр, хялгасыг бэлтгэх технологи, удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулах талаар хэлэлцүүлэг явуулж, санал бодлоо солилцоно.

Өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг, Монголын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөл бол сарлаг юм. Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь Монгол сарлагийн давуу тал юм.

Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876,6 мянган толгой сарлагийг үржүүлж байна. Бэлчээрийн даацад нөлөөлдөггүй өндөр ашиг шим бүхий монгол сарлагийн үндсэн ашиг шим болох мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарах боломж ихтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Тухайлбал тослог өндөртэй \7,2-12\ сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгааг хэлж байна.

Тиймээс сарлаг үржүүлэгчид үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн, зөв оновчтой шийдэл гаргах арга замыг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ийнхүү зөвшилдөж байна.

 

Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй салбар яамны холбогдох албаны хүмүүс, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн хүрээлэн, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн ХХААГ болон зарим сумдын мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчид, саальчид, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлаг нийгэмлэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн саальчдын холбоо, салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчдын төлөөлөл оролцож байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, үржил селекцийн ажлыг технологийн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын яам анхаарлаа хандуулж байгааг онцоллоо. Мөн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш, чанарт анхаарч, хавар, намрын технологит хугацаанд зайлшгүй хийгдэх мал эмнэлэг, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын түвшинд дэмжиж, генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
19
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 4 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 17 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-17
Өдөр: 19 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-18
Өдөр: 20 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-19
Өдөр: 21 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-20

АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ

  • 20
  • 0
  • 2019-09-13

УВС АЙМАГТ 2019 ОНЫ 7-Р САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 56
  • 0
  • 2019-08-05

УВС АЙМАГТ 2019 ОНЫ 6-Р САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 55
  • 0
  • 2019-06-19

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДӨРВӨН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

  • 96
  • 0
  • 2019-09-04

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ЧУУЛГАН БОЛЛОО

  • 94
  • 0
  • 2019-08-15

ӨМНӨГОВЬ СУМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • 85
  • 0
  • 2019-08-23

“ДОТУУР БАЙРАН ДАХЬ ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО" СЭДЭВТ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 90
  • 0
  • 2019-08-21

ХАНДГАЙТ ТОСГОН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 100
  • 0
  • 2019-08-24

БНСУ-ЫН "ЯБЕС" КОМПАНИТАЙ "НОГООН БАЙГУУЛАМЖ" ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

  • 118
  • 0
  • 2019-08-25

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ УГТАН "БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 240
  • 0
  • 2019-08-27

“ШИЛМЭЛ МАЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

  • 25
  • 0
  • 2019-09-13

ХХААХҮЯ САНААЧЛАН ЦААСЫГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ “3R” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

  • 12
  • 0
  • 2019-09-13

БАРУУНТУРУУН СУМАНД "НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛНА.

  • 46
  • 0
  • 2019-09-11

"ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ, ТУСАЛЪЯ"

  • 41
  • 0
  • 2019-09-11

Малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах үг хэллэгийг хэрхэн орчуулах талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ

  • 58
  • 0
  • 2019-09-10

41 ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 53 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

  • 76
  • 0
  • 2019-09-07

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААГ ТҮЛХҮҮ ХӨГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

  • 84
  • 0
  • 2019-09-06

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭКСПОРТЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

  • 88
  • 0
  • 2019-09-06

2019 ОНЫ УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНСЫН ТАНИЛЦУУЛГА

  • 99
  • 0
  • 2019-09-05

ОРОН ДАЯАР МАЛ УГААЛГЫГ ТОГТМОЛ ХИЙЖ ЭХЭЛСНЭЭР МАХНЫ ГАРЦ 15 ХУВИАР НООСНЫ ГАРЦ 30 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

  • 94
  • 0
  • 2019-09-02

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

  • 58
  • 0
  • 2019-09-10

Т.Дүүдэй баатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

  • 90
  • 0
  • 2019-09-04

Бөхмөрөн сумын “Булгийн эх”-ний заставын 40 жилийн түүхэн ой тохиож байна.

  • 324
  • 0
  • 2019-08-28

Бөхмөрөн суманд шинээр баригдсан “Нутгийн удирдлагын ордон” ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

  • 446
  • 0
  • 2019-08-28

Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төв "Цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжтэй боллоо.

  • 215
  • 0
  • 2019-08-28

Өмнөговь суманд түүхэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж нээлтээ хийлээ.

  • 92
  • 0
  • 2019-08-27

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1979 онд төгссөн хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • 193
  • 0
  • 2019-08-12

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1989 онд төгссөн хамт олон 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

  • 65
  • 0
  • 2019-07-01

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА.

  • 75
  • 0
  • 2019-07-08

Бөхмөрөн сумын уугуул Отгонбаярын Баазардарьд хүндэтгэл үзүүлж "Цолны мялаалга наадам" зохион байгууллаа

  • 757
  • 0
  • 2019-07-22

Цахим холбоос