ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Басил Василика Константинескуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Элчин сайд Василика Константинеску хоёр улсын хоорондын өмнөх яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Румын улс нь Европын хамгийн том био-органик хүнс үйлдвэрлэгч орон. Тэр дундаа наранцэцэг, улаан буудайн экспортоороо Европт дээгүүр байранд ордог гэдгийг онцлоод хөдөө аж ахуйн чиглэлд менежментийн шинэ арга, технологийн нэвтрүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хүнсний үйлдвэр, биотехнологи, агро туризм, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, дадан сургах, харилцан туршлага солилцоход хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэлээ. Мөн мал эмнэлгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ оны 9, 10 дугаар сард Румын улсын шинжээчдийн багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хоёр орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд, саналыг хүлээн авч хоёр орны мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Цаашид Талууд хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.

 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ



Сэтгэгдэл бичих


Улаангом

27
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-19
Өдөр: 28 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-20
Өдөр: 26 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-22

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 63
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 66
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 94
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 83
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 95
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 83
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 79
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 79
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 82
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 92
  • 0
  • 2019-07-01

Цахим холбоос