ХХААХҮЯ-НЫ ХАРЬЯА “МАЛЧИН ЛАВЛАХ-109” ТУСГАЙ ДУГААРТ 13.000 ГАРУЙ ДУУДЛАГА ИРЖЭЭ

ХХААХҮЯ-НЫ ХАРЬЯА “МАЛЧИН ЛАВЛАХ-109” ТУСГАЙ ДУГААРТ 13.000 ГАРУЙ ДУУДЛАГА ИРЖЭЭ

ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн төв ажиллаад хагас жил гаруйн хугацааг үдэж байна. Тус төвийн тусгай дугаар руу аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй бөгөөд өглөө 08:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд малын түүхий эд, мал, махны үнэ ханш, цаг агаарын мэдээ, арьс, шир ноосны урамшуулал, малчны тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар үнэн зөв, түргэн, шуурхай мэдээллийг малчдад хүргэж байна.

"Малчин лавлах-109" утасны операторууд алдсан, олсон малын зарыг тэмдэглэн авч ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мэдэгдэхээс гадна өндөр хандалттай алдсан малын чиглэлийн фесбүүк группүүд болон сайтууд, “Эх орон” телевизээр 7 хоногийн 5 өдөр 16:00 цагаас нэвтрүүлж байна.

Мөн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй "Малчин лавлах-109" мэдээллийн төв хамтарч ажилласнаар мал хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг илрүүлж, шалгаж байна. Мөн "Малчин лавлах-109" мэдээллийн төвд тэмдэглэгдсэн бүх зарыг орон нутгийн цагдаагийн байгууллагад нь мэдэгддэг юм.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд "Малчин лавлах-109" тусгай дугаарт 13.000 гаруй дуудлага ирээд байна.

"Малчин лавлах-109" тусгай дугаарт ирсэн дуудлагыг аймаг, сум, үүрэн оператораар нь ангилдаг юм. Тус дугаарт хамгийн их дуудлагыг Өвөрхангай-2186, Төв-1914, Архангай-1165, Увс-860, Хөвсгөл-856 ирүүлжээ. Харин дуудлага хийсэн иргэдийн 45.58 хувь нь Жи-Мобайлын хэрэглэгч байсан бол 36.13 хувь нь Юнител, 10.61 хувь нь Мобиком, 5.68 хувь нь Скайтел, 1.97 хувь нь суурин утасны хэрэглэгчид байна.

Одоогийн байдлаар алдсан малын 300 гаруй, олдсон малын 17 зар иржээ. Үүнээс манайд алдсан малаа бүртгүүлэн зарлуулсны үр дүнд 53 малчин малаа олоод байна. Эдгээр 53 малчид дундаас алдсан малаа жилээс дээш хугацаагаар хайж байгаа 5 малчин байсан юм.

“Малчин лавлах 109” мэдээллийн төвөөс долоо хоног бүрийн пүрэв гарагт 21 аймгийн Засаг дарга болон ХХААГ-ын дарга, Мал эмнэлгийн газрын дарга нараас 332 сумын цаг үеийн байдлын судалгааг авч байна. 2019 оны 1 сарын 24-ний өдрөөс хойш 19 удаагийн судалгааг авчээ. Судалгааг тухайн цаг үеэс нь хамаараад өвөлжилт, хаваржилт, зуншлага, цас, бороо, шар усны үер, хур тунадас, цаг агаар, хуурайшилт, мал төлөлт, малын хорогдол, худаг усны хүрэлцээ хангамж, үлийн цагаан оготнын тархалт, түүхий эдийн үнэ ханш зэрэг чиглэлээр авсан байна.

Мөн малчдаас санал, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тогтмол интернет, веб сайтуудаар орж мэдээлэл авч амждаггүй малчид маань "Малчин лавлах-109" дугаарт үнэгүй холбогдон мал аж ахуйн холбогдолтой бүхий л мэдээ мэдээллийг нэг дор түргэн шуурхай авах боломжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
9
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 0 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-19
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 2 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 20
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 15
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 16
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 16
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 56
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 141
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 37
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 43
  • 0
  • 2019-10-09

Цахим холбоос