“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлагыг салбарын эрдэмтэн судлаачид судалж “АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА” ном эмхэтгэн гаргаж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.

Энэхүү бүтээлийн гол үзэл санаа олон улсын хэмжээнд арьс шир боловсруулах технологийг шинэчлэх талаар хийгдэж байгаа судалгааны ажлууд, үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн жишгээр өөрийн орны арьс шир боловсруулах технологийг цэвэршүүлэн экологид нийцтэйгээр шийдвэрлэх зорилгыг агуулсан. Энэ бүтээл нь 7 бүлэгтэй ба НЭГДҮГЭЭР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн өнөөгийн хандлага”, ХОЁРДУГААР БҮЛЭГТ “Монгол малын арьс, ширний үе, давхаргуудын байршил”, ГУРАВДУГААР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах явц дахь хүчил (нэвтлэх, идээлэх), шүлтийн үйлчлэл (үс авах шохойлох), ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах нойтон гүйцэтгэлээс үүсэх бохирдлын ачаалал”, ТАВДУГААР БҮЛЭГТ “Арьс, ширний үс авах процессыг оновчлох нь”, ЗУРГААДУГААР БҮЛЭГТ “Арьс, ширийг хромгүй идээлэх”, ДОЛООДУГААР БҮЛЭГТ “Арьс шир боловсруулах технологийн экологийн асуудлууд” зэрэг судалгааны ажлууд хийгдсэн байна.

Арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэгчид “хөгжингүй” байдлын араас нэхэх бус угтан зэрэгцэж урагшлах зайлшгүй шаардлага тулгарч буй энэ үед арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийхээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн гаргах бүх үе шатанд био болон органик материал хэрэглэн экологид нийцтэй шинэ технологиудыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор технологи шинэчлэх судалгааны ажлыг энэ чиглэлд хандууллаа.

ХХААХҮЯ-ы Хөнгөн үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, Ш.Цэнд-Аюуш, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Даваажав, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Төрмөнх болон салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
9
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 0 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-19
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 2 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 20
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 15
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 16
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 16
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 56
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 141
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 37
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 43
  • 0
  • 2019-10-09

Цахим холбоос