“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот болон Улаанцав хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2019 оны 225 дугаар тогтоолоор батлуулж, анхдугаар хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр удирдан зохион байгууллаа.

Ажлын хэсгийн дарга Ч.Улаан арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж,зохион байгуулахдаа “нэг цонхны бодлого”-баримтлан, дэд ажлын хэсгүүд-хариуцаж байгаа газруудтай хамтран ажиллаж, Ерөнхий ажлын хэсэгт тогтмол ажлаа тайлагнаж, мэдээлэл хүргүүлж байхыг анхаарах, бэлтгэл ажил зуны улиралд явагддаг тул амралтаа авч байгаа албан хаагчдыг орлох хүнийг тодорхойлж нягт уялдаа холбоог хангаж ажиллах талаар үүргийг өглөө.

Дээрх арга хэмжээ нь “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах”, “Хурал, форум”, “Үзэсгэлэн худалдаа”, “Соёлын солилцоо” гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдах юм.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
9
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 0 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-19
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 2 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 20
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 15
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 16
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 16
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 56
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 141
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 37
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 43
  • 0
  • 2019-10-09

Цахим холбоос