ТӨЛ БОЙЖИЛТ 98.0 ХУВЬТАЙ БАЙНА

ТӨЛ БОЙЖИЛТ 98.0 ХУВЬТАЙ БАЙНА

Оны эхний 29.7 сая эх малын 74.5 хувь буюу 22.0 сая 152.9 мянган хээлтэгч төллөж 21.0 сая 609.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.0 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 595.3 мянга болж оны эхний нийт малын 0.90 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

Бэлчээрийн ургамал ургалтын байдал Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар сайн, харин Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч ургалт муу, бусад нутагт ургалтын байдал дунд зэрэг (3 дугаар зураг) байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад сайн нь 10 хувиар, дунд нь 40-50 хувиар илүү байна.

Өнгөрсөн 7 хоногт баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар 0.1-20.0 мм бороо орсноос хамгийн их нь Говь-Алтайн Эрдэнэ, Өвөрхангайн Уянга, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Уулбаян, Онгон, Баяндэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Цэнхэрмандалд 12.0-20.0 мм бороо орсон байна.

Хур тунадас 8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
27
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-17
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2019-06-18
Өдөр: 27 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-19
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 17
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 15
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 20
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 18
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 13
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 19
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 19
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 32
  • 0
  • 2019-06-12

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 38
  • 0
  • 2019-06-11

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” СУРГАЛТ БОЛОВ

  • 34
  • 0
  • 2019-06-11

Цахим холбоос