“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ЦАГААН САР-2019” “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа 2019 оны 01 сарын 24- нөөс 01сарын 27-ний өдрүүдэд Улаангом хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Үзэсгэлэн худалдаанд 16 сумын 37 аж ахуйн нэгж,185 иргэн 360 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 220 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдлээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд гурилан бүтээгдэхүүн, мах сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ төрлөөр 138 иргэн аж ахуйн нэгж оролцсон нь энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдийн хүрээ өссөнийг харуулж байна.
Үнэ ханшийн хувьд цагаан идээ кг нь 12000-17000 төг, хүнсний ногоо кг нь 900-1000 төг, ул боов, мушгиа боов ширхэг нь 2000-2500 төг, еэвэн ширхэг нь 7500-8500 төг, мах кг нь 4800-5500 төг, сүү литр нь 2500 төг,хайлмаг кг нь 12000 төг, өрөм 3500-12000 төг, чацаргана, үхрийн нүд, нэрсний шүүс 0,5 л-тэй нь 4500-7500 төг, салат 3000-4000 төг, гахайн мах 13000 төг, хиам 8000-10000 төг, чацаргана кг нь 4000 төг, жимсний варень 3500- 6500 төг зэрэг үнэтэй борлуулагдлаа.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн /гутал, арьс ширээр хийгдсэн бүтээгдэхүүн, модон эдлэл, оёмол бүтээгдэхүүн зэрэг / үнийн хувьд зах зээлийн ханшаас хямд худалдаалагдлаа.
Үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдээ амжилттай зохион байгуулан оролцуулсан сумдууд болон шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ шалгаруулж урамшууллаа.
Шилдэг оролцоотой сумаар 1-р байр Тэс сум, 2-р байр Тариалан сум, 3-р байр Наранбулаг сум, Боловсруулах үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр эсгий эдлэлийн төрөлд В.Эрдэнэсүрэн-Улаангом сум, арьс ширэн эдлэлийн төрөлд Содтуруун ХХК-Баруунтуруун сум, модон эдлэлийн төрөлд А.Байгаль -Улаангом сум, бэлэг дурсгалын төрөлд Цалгиа нөхөрлөл – Тэс сум, хүнсний ногооны төрөлд Д.Отгонбаяр-Улаангом сум, жимс жимсгэний төрөлд Хэт цах хоршоо-Улаангом сум,сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд Ган зэл хоршоо-Зүүнговь сум, гурилан бүтээгдэхүүний төрөлд Мөнхийн чанар ХХК-Улаангом сум тус тус шалгарлаа.
МҮХАҮТанхимын шилдгийн шилдэг Гранпри шагналаар нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бүтээгдэхүүнүүд нь өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж чадсан, олны таашаалд нийцсэн, борлуулалтаараа тэргүүлсэн Өмнөговь сумын Дулаахан намир ХХК –ний “Еэвэн” шагнагдлаа.
Аймгийн Баялаг бүтээгчдийн холбооны “Баялаг бүтээгч ” медалиар сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр 8 жил үйл ажиллагаа явуулж байгаа Улаангом сумын үйлдвэрлэгч А.Дарьсүрэн шагнагдлаа.
Орон нутгийнхаа ард иргэдийн эрэлт хэрэгцээг ханган сэтгэл зүтгэл гарган ажилласан нийт үйлдвэрлэл эрхлэгчдэдээ амжилт хүсье



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-24
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -35 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -20 ℃
Шөнө: -33 ℃
2019-02-20
Өдөр: -20 ℃
Шөнө: -34 ℃
2019-02-21
Өдөр: -16 ℃
Шөнө: -30 ℃
2019-02-22
Өдөр: -19 ℃
Шөнө: -31 ℃
2019-02-23

АВСТРАЛИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

  • 3
  • 0
  • 2019-02-19

НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ 03 ДУГААР САРЫН 01-НЭЭС ЭХЛЭН ХОРИГЛОНО

  • 3
  • 0
  • 2019-02-19

МОНГОЛ БИЧГИЙН ДУГУЙЛАНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 32
  • 0
  • 2019-02-18

УВС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 2018 ОНЫ АЖЛААРАА УЛСДАА "ТЭРГҮҮН" БАЙРАНД ШАЛГАРЛАА.

  • 453
  • 0
  • 2019-02-18

УВС АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХИЛИЙН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

  • 67
  • 0
  • 2019-02-14

"ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ - 2019" БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 111
  • 0
  • 2019-02-14

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ САГИЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

  • 58
  • 0
  • 2019-02-14

ӨЛГИЙ, ӨМНӨГОВЬ, ТАРИАЛАН СУМДАД ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙНА

  • 193
  • 0
  • 2019-02-13

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД ТҮРГЭН СУМАНД АЖИЛЛАЛАА

  • 40
  • 0
  • 2019-02-13

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭЖ САЛБАР, САЛБАРТАА ҮНЭЛЭГДСЭН ИРГЭД 17-Р ЖАРНЫ “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ” ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

  • 102
  • 0
  • 2019-02-04

КЫЗЫЛ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МАТЕМАТИКИЙН БАГИЙН УРАЛДААНД УВС АЙМГИЙН БАГ 1-Р БАЙР ЭЗЭЛЛЭ

  • 18
  • 0
  • 2019-02-18

Өвөлжилт хүндэрч буй сумдаар аймгийн онцгой байдлын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаа

  • 56
  • 0
  • 2019-02-14

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

  • 81
  • 0
  • 2019-02-13

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТАД БОСГО ОНОО ТОГТООЛОО.

  • 94
  • 0
  • 2019-02-12

"Багшийн хөгжил- сурах бичиг-сургалтын хэрэглэгдэхүүн" сэдэвт улсын илтгэлийн уралдааны 2-ын даваа 2019.01.25 өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

  • 79
  • 0
  • 2019-02-12

“СУРГУУЛЬ БОЛОН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 77
  • 0
  • 2019-02-12

"СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 74
  • 0
  • 2019-02-12

2019 оны шимтгэлийн хувь хэмжээ

  • 169
  • 0
  • 2019-02-01

Шинэ-Улаангом битүү зах дээр ажиллаж, ХХОАТ-н хууль, тайлагналын талаар зөвлөгөө өгч ажиллав.

  • 189
  • 0
  • 2019-01-29

“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • 148
  • 0
  • 2019-01-29

Цахим холбоос