“Брендийг бий болгох, хөгжүүлэх нь”

“Брендийг бий болгох, хөгжүүлэх нь”

ХХААХҮ-ийн яамнаас орон нутгийн нөөц баялаг, түүхий эдийг зүй зохистой ашиглан, соёл, уламжлалыг хадгалсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэлгүй үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн, импорт орлохуйц экспортын барааны нэр төрлийг олшруулж “Монгол бренд, бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчлах таниулах зорилгоор “НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” аяныг улсын хэмжээнд 2018 оны 11дүгээр сарын 29-нөөс 2019 оны 10дугаар сарын 01-нийг хүртэл өрнүүлж байна.
Энэ ажлын хүрээнд 2018оны 12 сарын 05-ний өдөр “НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” аяны нээлт болон “Брендийг бий болгох, хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 19 сумын ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд болон ЖДҮ эрхлэгчид, аймгийн ХХААХХолбоо, аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний холбоо, аймгийн Баялаг бүтээгчдийн холбоодын төлөөлөл 50 гаруй хүнийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтаар Засгийн газрын 2005-2008 онуудад хэрэгжүүлсэн “НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” хөтөлбөрийн ололт, амжилтын талаар ярилцаж, брэндийн талаар ойлголт мэдлэгээ сэргээж, богино хугацаанд олон шинэ санаа цуглуулж, шинэлэг шийдэл гаргах дизайн сэтгэлгээний аргачлалын талаар мэдлэг ойлголтыг өглөө.
Оролцогчдыг 6 баг болгон ажиллуулж баг бүрээс орон нутгийн нөөц бололцоог ашиглан ямар бренд бүтээгдэхүүнийг бий болгох,хөгжүүлэх, сумдууд брендээ хэрхэн илрүүлэх зэргээр цаасан дээр буулган саналаа солилцсон үр дүнтэй сургалт боллоо.
Мөн сургалтад оролцогсодын зүгээс аяга тавагны угаалгын шингэн Fairy-г халж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буултыг хэрэглэж хэвшихийг уриаллаа.
Буултын ач тус:
- Элэг цөс цэвэрлэнэ
- Толгой тархины хаван буулгана
- Үс ургуулна
- Аяга таваг угаах, хувцас угаах зэрэгт ашиглана.
- Гурилан бүтээгдэхүүнд хөөлт /дрожж/-ийг орлуулж болно

#Fairy_биш_БУУЛТ_хэрэглэцгээе!

"Нэг суурин-нэг бахархал аян"


Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн цас
-20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -29 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -19 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-18
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-19
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-20
Өдөр: -25 ℃
Шөнө: -34 ℃
2018-12-21

“ХӨГЖИЛД ХҮҮХЭД БҮРИЙН ОРОЛЦОО” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

  • 16
  • 0
  • 2018-12-14

“ЦАНАХҮҮ”-2019 ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

  • 18
  • 0
  • 2018-12-14

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 21
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 28
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 46
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 39
  • 0
  • 2018-12-11

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

  • 39
  • 0
  • 2018-12-10

“БАРУУН БҮСИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 3-Р ЧУУЛГАН" УВС АЙТАГТ БОЛЖ БАЙНА

  • 52
  • 0
  • 2018-12-07

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  • 50
  • 0
  • 2018-12-05

Увс аймагт 2018 оны 11-р сард болсон онцлох үйл явдлууд

  • 50
  • 0
  • 2018-12-05

Цахим холбоос