Танилцуулга

Танилцуулга

Манай хөдөө аж ахуйн салбар нь олон жилийн түүхтэй.

Монгол улсад 1923 онд малыг эмчлэх, боловсруулан сайжруулах газар байгуулсны дараа Чандмань уулын аймагт 1929 онд ЗХУ-аас малын их эмч Шервинэн, жолооч Теленов, орчуулагчын хамт ирж зоо-мал эмнэлгийн тасаг байгуулсанаар Зоо мал эмнэлгийн анхны байгууллага үүсжээ. Тэд зоотехник мал эмнэлгийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан.

1929-1997 он хүртэл Мал эмнэлэг, мал үржил, газар тариалан, усны чиглэлээр аймгийн хэмжээнд бие дааж үйл ажиллагаа явуулдаг газар, хэлтсийн хэлбэрээр ажиллаж байлаа.

1997 оноос Мал эмнэлгийн газар, Мал үржлийн алба нэгдэж, Аймгийн Засаг даргын 1997 оны 03-сарын 25 ны өдрийн 79-р захирамжаар аймгийн мал эмнэлэг, үржлийн алба /агентлаг/ болж,

2000 онд Хөдөө аж ахуйн газар,

2003 онд Хүнс, хөдөө аж ахуйн газар,

2009 онд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар,

2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар,

2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн газар болж зохион байгуулагдан хүнс, мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн асуудлаар төр засгийн шийдвэрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага болж, шинэ зорилго, зорилт, бүтэц орон тоотойгоор ажиллах болсон юм.

Манай байгуулгын зорилго нь мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, хүнсний чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль тогтоомж, аймгийн төр захиргааны байгууллагын шийдвэрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ салбарын эрсдэлийг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, тогтворгүй үйл ажиллагааг нь хангаж улмаар үр ашигтай, өндөр чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, иргэдийн эрүүл ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар нь

  • Мал эмнэлэг
  • Мал аж ахуй
  • Үйлдвэр худалдаа, үйлчилгээний алба гэсэн 3 алба 29 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгуулгын дээрхи 3 албанд 14 мэргэжилтэн 15 үйлчилгээний ажилтан ажилладаг бөгөөд мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн үйлчилгээг хүртээмжтэй, үр өгөөжтэй болгох, мал сүргийг эрүүлжүүлэх, малын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шим өндөртэй болон нутгийн шилмэл мал шалгаруулан үржилд ашиглах замаар нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн цас
-20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -29 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -19 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-18
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-19
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-20
Өдөр: -25 ℃
Шөнө: -34 ℃
2018-12-21

“ХӨГЖИЛД ХҮҮХЭД БҮРИЙН ОРОЛЦОО” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

  • 16
  • 0
  • 2018-12-14

“ЦАНАХҮҮ”-2019 ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

  • 18
  • 0
  • 2018-12-14

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 21
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 28
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 46
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 39
  • 0
  • 2018-12-11

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

  • 39
  • 0
  • 2018-12-10

“БАРУУН БҮСИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 3-Р ЧУУЛГАН" УВС АЙТАГТ БОЛЖ БАЙНА

  • 54
  • 0
  • 2018-12-07

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  • 51
  • 0
  • 2018-12-05

Увс аймагт 2018 оны 11-р сард болсон онцлох үйл явдлууд

  • 50
  • 0
  • 2018-12-05

Цахим холбоос