ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-23   16:17:44   947   0
  “ЦООХОР ИРВЭСИЙН ЭХ НУТАГ – 2017” БАРУУН БҮСИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Увс аймгийн ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Увс нуур ай савын захиргаа хамтран “ЦООХОР ИРВЭСИЙН ЭХ НУТАГ – 2017” баруун бүсийн арга хэмжээг өнөөдөр Улаангом хотноо зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Тыва хотуудын 210 гаруй хүүхэд, 21 багш, 16 мэргэжилтэн оролцож, гар зургийн үзэсгэлэн, цоохор ирвэсийн багт наадам, жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүллээ.
2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон “цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг “дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийджээ.
Улаангом хот бүхий л өдрийн турш цоохор ирвэсээр амьсгалсан өдөр болж өнгөрлөө. Арга хэмжээнд оролцохоор ирсэн хүүхэд, багачуудын хувцас жигдрэлт, цоохор ирвэсийн дүрд хувилсан байдал, үзүүлж байгаа тоглолт, гар зургийн үзэсгэлэн зэрэг нь үнэхээр гайхалтай байж, арга хэмжээг сонирхохоор ирсэн үзэгчдийн нүдийг баясгаж байлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ