ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-23   16:12:44   1182   0
  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
Манай аймаг энэ жил төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдэлийг арилгах зорилгоор 10-р сарын 20-оос 11-р сарын 20-ыг хүртэлх хугацааг “иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” аян болгон зарлаж байна.
Энэхүү аяны хүрээнд өнөөдөр төрийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ хамтарч хүмүүс олноор төвлөрсөн газрууд болох “Шинэ Улаангом зах”, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, гудамж талбайд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нар байгууллагуудын иргэдэд хүргэж байгаа үйлчилгээ, чанар хүртээмж, зохион байгуулалт зэрэгтэй танилцлаа.
Мөн аяны хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн төвд агентлаг, албан байгууллагууд нэг нэг өдрөөр ээлжлэн байгууллагаа сурталчлах, иргэдэд үйлчилгээгээ хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулна. Мөн Аймгийн ЗДТГ-ын 70452222 нээлттэй утсаар иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах ажлыг ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хуваарийн дагуу хийх, Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд төрийн байгууллагуудаар орж хяналт, шалгалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ