ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-12   16:40:04   882   0
  “ХАВХ БУЛААГҮЙ УУЛАНД ХАМАГ АМЬТАН ЖАРГАЛТАЙ-3” САРЫН АЯНЫ ХААЛТ УВС АЙМАГТ БОЛЛОО /МЭДЭЭ1/
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” уралдаант, нэг сарын аяныг 2017 оны 09 сарын 05-наас 10 сарын 05-ны хооронд Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл гэсэн 6 аймгийн дунд зарлагдсан. Энэ аяны хүрээн хийсэн ажлыг дүгнэх уулзалт зөвлөгөөн, хаалтын арга хэмжээ 10-р сарын 12-нд Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдлаа. Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубийн сурагчдын дунд зохион байгуулагдаж, улмаар Ховд аймгийн Жаргалант хайрхан уулнанд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдсэн байснаас үүдэн энэхүү аян бүс, улсын хэмжээний аян болж өргөжжээ. Зөвлөгөөнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж үг хэлсэн бол БОАЖЯ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөллүүд, тус 6 аймгийн БОАЖГ-ынхан мэдээлэл хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, аяны хүрээнд хийгдсэн ажлын дэлгэрэнгүй тайланг хэлэлцлээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ