ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-12   16:34:30   323   0
  “ХАВХ БУЛААГҮЙ УУЛАНД ХАМАГ АМЬТАН ЖАРГАЛТАЙ-3” САРЫН АЯНЫ ХААЛТ УВС АЙМАГТ БОЛЛОО /МЭДЭЭ-2/
Сүүлийн үед иргэд хавхаар ан хийх нь эрс нэмэгдсэн гэсэн судалгаа байдаг. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригдахгүй байх нэг арга болоод байгаа аж. Хүмүүс ихэвчлэн тарвага, чононд хавх тавьдаг. Ийм хавханд нэн ховор амьтад өртөж тахир дутуу болж, үхэж үрэгдэх ч тохиолдол гарсаар байгааг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас 2015 онд хавхны аян өрнүүлснээс хойш 2016 онд Ховд аймагт 514 зөрчил илрүүлж, 6.084.000 төгрөгний торгууль тавьж, нийт 438 хавхыг 2 сарын хугацаанд хураасан байдаг. “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” аянд хамгийн олон хавх хурааж, цуглуулсан аймгийг шалгаруулах, шагнал гардуулах, хураагдсан хавхыг МХГ-аас бүртгэж авах арга хэмжээг Улаамгом сумын маршал Ю.Цэдэнбалын талбайд зохион байгуулагдлаа.
Аяны хаалтын арга хэмжээн дээр ДБХС, БОАЖЯ-ны төлөөлөл, тус аянд оролцсон 6 аймгийн БОАЖГ-ын хамт олонд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан баярлаж талархсанаа илэрхийлж, цаашид байгаль хамгаалах улс бүсийн чанартай арга хэмжээнүүдэд Увс аймаг идэвхтэй оролцож хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хамгийн олон хавх хурааж цуглуулсан дүнгээр:
- 1-р байранд 330 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг шалгарч 3 мотоциклоор
- 2-р байранд 229 хавх цуглуулсан Увс аймаг орж 3 мотоциклоор
- 3-р байранд 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарч 3 мотоциклоор тус тус шагнуулсан бол Говь-Алтай аймаг 80ш, Завхан аймаг 34ш, Хөвсгөл аймаг 20ш хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо. Завхан, Говь-Алтай, Хөвсгөл гэсэн 3 аймагт тус бүрт 2 нийт 15 мотоциклийг 6 сумын БОАЖГ-т хүлээлгэн өглөө. 1 хавхны цаана жилдээ хамгийн багадаа л 10 амьтны амь байдаг гэж бодохоор энэхүү 793 хавх хурааснаар ямар олон амьтны тоо толгой хорогдох аюулаас сэргийлж байгаа нь тодорхой юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ