ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-12   12:32:28   222   0
  ХОТГОРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Увс аймгийн Засаг даргын 2017.08.29-ний өдрийн А/401 тоот захирамжийн дагуу Увс аймгийн Бөхмөрөн суманд олборлолт явуулж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа, ялангуяа өвлийн ид ачааллын бэлтгэлтэй танилцах, зарим чиглэлд тодорхой шалгалт хийх ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт томилогдож ажлын хэсэгт багтсан хэлтэс, агентлагуудын дарга мэргэжилтнүүдийн хамт 2017.10.11-ний өдөр Хотгорын уурхайд ажиллаад ирлээ. Бөхмөрөн сумын 2-р багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Хотгор” ХХК-ийн хүүрсний уурхай нь Бөхмөрөн сумаасаа 58 км, Улаангомоос 120 км-р оршдог. 1963 онд байгуулагдсан 51.25 га талбайтай, 1992 онд хийгдсэн Геологийн нарийвчилсан хайгуулаар 166.6 сая тонны нөөцтэй гэж тогтоогдсон байдаг байна. 2017 онд 60.0 мян.м3 хөрс хуулж, 60.0 мян.тонн нүүрс олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Тус компани нь Сүүлийн 3 жилд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум 161 сая төгрөгийн орлого оруулсан баримт мэдээллээ танилцуулсан ба 2016 онд Баян-Өлгий аймагт 304 сая, Увс аймагт 104.3 сая, 2017 онд Увс аймгийн Татварын хэлтэс болон Бөхмөрөн суманд төлсөн татвар, ард иргэдэд үзүүлсэн дэмжлэг нийтдээ 76 орчим сая төгрөг гэсэн дүнг уурхайн удирдлагуудаас ажлын хэсгийнхэнд танилцууллаа. Ажлын хэсгийн зүгээс хариуцсан чиглэлийнхээ дагуу шалгалт хийсэн ба цаашид аймаг болон сумтай гэрээгээ шинэчлэн хийж, Увс аймаг болон Бөхмөрөн суманд оруулах таварыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтайгаа байнга хамтран ажиллах, зарим татварын шимтгэлээ Увс аймгийн Татварын хэлтэс рүү шилжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж 2018 оны 1 сараас Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах гэрээгээ шинэчлэн байгуулж, аймаг, орон нутагтай шинэчилсэн гэрээний дагуу хамтарч ажиллахаар боллоо.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ