ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-11   14:39:19   146   0
  УВС АЙМГИЙН ЗДТГ-ЫН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСЭЭС ТАТВАРЫН ХЭЛТСИЙН БАЙЦААГЧИДТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны зорилтод тусгагдсан зорилтуудын хэрэгжилтийн явцтай танилцаж, харъяа агентлагийнхаа байцаагч ажилтнуудын санал хүсэлтийг сонсох хэлэлцүүлгийг Санхүү, төрийн сангийн хэлтсээс санаачлан 2017 оны 10-р сарын 10-ны өдөр аймгийн Татварын хэлтэст хийлээ.
Улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг татварын нэр төрлөөр биелүүлэх, татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг илрүүлж, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар байцаагч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, хэлэцүүлэг өрнүүллээ.
Санхүү, төрийн сангийн хэлтсээс аймгийн бүртгэл, санхүүгийн ажилтнуудын бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулж зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг ажил хэрэг болгохоор “Төсвийн сахилга бат-иргэдийн хяналт, оролцоо” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ