ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-04   12:36:10   714   0
  АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг Орлогын голд ажиллаа.
Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Орлогын гол хэмээх газар 2002 оноос эхлэн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хууль бусаар алт олборлож эхэлжээ. Орлогын голд нийтдээ 32 га газрыг хөндөж, Ойн болон усан сан бүхий газар ашигт малтмал эрж хайхыг хориглох тухай хуулийг зөрчсөн тохиолдол жил бүр гарсаар байдаг. Энэ зөрчлийг арилгах, хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх ажил 2015 онд Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн /Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II/ төслөөс 10 га газарт гар аргаар, бичил уурхайн ТББ-уудаар нөхөн сэргээлт хийллгэсэн нь үр дүнгээ өгч нутгийн иргэдийн талархалыг хүлээсэн. 2017 онд ШХА-ын Тогтвортой бичил уурхай төсөл, Аймгийн орон нутгиийн төсөв болон “Баян нутгийн хишиг” ТББ, “Арвин баялагт Түргэн” ТББ хамтран нийтдээ 36 сая төгрөгийн санхүүжилтээр Увс аймгийн Түргэн сумын Их өлөнтөд 4 га, Өмнөговь сумын Орлогын голд 5 га газарт гар аргаар нөхөн сэргээлт хийгээд дуусч байна. Нөхөн сэргээлтийн явцтай танилцахаар ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг 2017.10.03-ны өдөр Орлогын голд ажиллаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ