ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-04   12:31:03   803   0
  ГАР АРГААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА ИРГЭД, НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ НЬ СОНСОЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАНГАХ ТАЛААР АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА ӨГЧ, ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАХ ТАЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.
Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал хэмээх газар гар аргаар алт олборлож байгаа иргэд, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хуулийн дагуу ажиллах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэгт, ХОХБТХ-ийн Уул уурхай хариуцсан ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын Улсын байцаагч Б.Сэнгэжав, ЭМНДХ-ийн мэргэжилтэн Батхүү, Увс аймгийн Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга, БОУУХ ТББ-ийн тэргүүн, ШХА-ын сургагч багш Т.Цэцэгмаа, ЗДТГ-ын ХМА-ны дарга П.Баттогтох, ОБГ-ын байцаагч, хошууч Д.Пүрэвжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Батзул нар ажиллаж хариуцсан чиглэл чиглэлээрээ мэдээлэл хийлээ. Бичил уурхайн холбогдолтой хууль, тогтоомж, хоршоо, нөхөрлөлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гарын авлагыг тарааж, улмаар ТББ-ын дор нөхөрлөл, хоршоо байгуулж ажиллахын ач тус, ингэснээр ажиллах орчин нөхцөл сайжирч, аюулгүй ажиллагаагаа сайтар хангаж, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг тавуу талуудтайг ойлгуулж, хамгаалалтын хэрэгслийг хэрхэн ашиглах, олс болон агааржуулалтын хоолойг хэрхэн шалгах, малтсан нүхээ нөхөн сэргээхэд юуг анхаарах, нөхөн сэргээсэн талбайн байдалтай танилцаж, гар аргаар нөхөн сэргээлт хийх арга аргачлалыг зааж, зөвлөмж өглөө. Бор хавцалд гар аргаар алт олборлож байгаа 300-800 хүн байнгын болон түр хугацаагаар ажилладаг гэсэн мэдээлэл байгаа ба аюулгүй байдлаа хангаагүйн улмаас нүх рүү унаж бэртэх, амь насаа ч алдах тохиолдол гарсан мөн архидан согтуурах зэрэг зөрчил дутагдлууд гарсаар байгаа нь нөхөрлөл, хоршоодын зохион байгуулалтанд орж албажиж ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байгааг илтгэж байна. Төрийн болон төрийн бус байгууллагаас бичил уурхайчид, Хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаатай удаа дараа танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсээр байгаагийн үр дүнд гарч байгаа, зөрчил дутагдал мэдэгдэхүйц багасч байгаа ч Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хэрэжүүлж ажиллах шаардлагатай байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ