ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-03   14:10:44   1266   0
  ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нараар ахлуулсан ЭМЯ, АШУҮИС, ЭХЭМҮТ, ХСҮТ, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр Аймгийн удирдлагуудтай уулзаж, Увс аймгийн эрүүл мэндийн салбарын үзүүлэлт, үйлчилгээ, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тулгамдаж байгаа асуудал зэрэг олон зүйл дээр санал бодлоо солилцов.
Дээрх баг бүрэлдхүүн Увс аймагт ажиллах үеэрээ ЭМГ, АНЭ, ӨЭМТ, СЭМТ болон хувийн хэвшил зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт ажлын байрны дагалдуулах сургалт зохион байгуулж, иргэд үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтан нартай уулзалт зохион байгуулах юм байна. Мөн өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг АНЭ дээр хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ