ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-10   16:43:36   2476   0
  УВС АЙМГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГЫН 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.
Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа бол, Увс аймагт архивын байгууллага байгуулагдсанаас хойш 60 жилийг ардаа орхижээ. Төрийн албан хэрэг хөтлөлтийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, иргэдийн оюуны үнэт өв, түүх, соёлын дурсгал болох архивын баримт, эх сурвалжийг хадгалан хамгаалж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой тус байгууллага 1957 онд Улсын архив нэртэйгээр байгуулагдаж байжээ. Орон байрны хувьд хүндхэн нөхцөлд үйл ажилагаагаа явуулж эхэлсэн тус байгууллагын орчин нөхцөл, үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд тодорхой ахиц гарсан байна. Тухайлбал архивын лавлагаа, үйчилгээнд цахим системийг нэвтрүүлсэн нь иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх боломж бүрджээ. Увс аймгийн архивын салбарын түүхэн он жилүүүдэд төр засгийн дээд байгууллагаас авч хэрэгжүүүлж байсан арга хэмжээ, баримталж байсан бодлого, зорилтыг илтгэсэн түүхийн гэрч болсон баримт бичгүүдээс гадна үе үеийн ахмад ажилчдын ажилласан жилийг илтгэх 2.834.371 цаасан суурьтай баримт, 29.700 зураг төслийн баримт хадгалагдаж, 240 орчим хөмрөг үүсгэгч байгууллагын 30 мянган хадгаламжийн нэгжтэй архивын тасаг болон хөгжиж, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дэргэд үйл ажиллгаагаа явуулж байна.
Яриа:
1. Д.Оюунцэцэг Увс аймаг дахь Архивын тасгийн дарга
2. Н.Жаргал Архивын ахмад ажилтан
3. П.Диваасүрэн Архивын ахмад ажилтан
Увс аймгийн архивчид түүхэн баярын өдрөөрөө Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж улмаар Ойрад ХЖТ-т баярын хурал, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Мөн Аймгийн Орон нутгийг судлах музейтэй хамтран Увс аймагтай холбоотой түүхэн баримт бичгийн үзэсгэлэн гаргалаа.
Ийнхүү Увс аймгийн архивын салбарын хөгжлийг бичилцсэн архив,бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн үе үеийн ажилтан, албан хаагчид түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ