ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-21   10:19:12   1234   0
  “ЧАЦАРГАНЫ БАЯР”-ын хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаа
“ЧАЦАРГАНЫ БАЯР”-ын хүрээнд зохион байгуулагдсан бас нэг томоохон арга хэмжээ бол үзэсгэлэн худалдаа байлаа. Тэрээр чацаргана болон бусад төрлийн жимс жимсгэнэ тариалан түүнийгээ боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй нийт 20 гаруй компани, хоршоод, хувь хүмүүс өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Үзэсгэлэн худалдаанаас харахад бүтээгдэхүүний нэр төрөл олширч, сав баглаа боодол, чанар хүртээмж сайжирч, оролцоо нэмэгдсэн нь харагдаж байлаа. Мөн энэ үеэр бяцхан сурагчдын урлагийн тоглолт, гар зураг, шүлэг болон бусад тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж, үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнаж урамшууллаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ