ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-21   10:05:25   1013   0
  ЧАЦАРГАНЫ БАЯР
Аймгийн ЗДТГ, Увс аймаг дахь ХАҮТ, Улаангом сумын ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, SEQUA төсөл буюу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Германы худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны хоорондын хамтын ажиллагааны төсөл хамтран Увс аймагт анх удаа “ЧАЦАРГАНЫ БАЯР”-ыг зохион байгуулж байна. Баярын арга хэмжээний нээлт, зөвлөгөөн "Ойрад" ХЖТ-т зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нээж үг хэлсэн бөгөөд SEQUA төслийн зохицуулагч Рольф Шпайт мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөгөөнд:
- “Чацарганы салбарын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажил” сэдвээр аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир
- Кластрын багийн ажлын тайланг Увс аймаг дахь ХАҮТ-ийн дарга С.Сэржим
- “Жимс, жимсгэний салбарын ажлын тайлан, зорилт”-ын талаар Увс аймаг дахь жимс, жимсгэний холбооны тэргүүн Ж.Доожав
- “Чацаргана тарих арга, агратехник ба сорт”-ын талаар Газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батболд
- “Орон нутгийн түвшинд техникийн боловсрол олгож буй өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдвээр Улаангом политехник коллежийн багш Ч.Тунгалаг
- “Чацарганыг хортноос хамгаалах арга” сэдвээр ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Сайнзаяа
- “Чацарганы үйлдвэрлэл, технологи” сэдвээр Увс хүнс ХК-ийн захирал Л.Мөнхнаран
- “Чацарганы газар зүйн заалт” сэдвээр Франц-Монголын газарзүйн заалт дээрх хамтын ажиллагааны зохицуулагч Бландинь Арвис нар илтгэл тавьлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ