ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-14   16:22:16   237   0
  ЭНЭ САРЫН 20-НЫ ӨДӨР “ЧАЦАРГАНЫ БАЯР” БОЛНО
Аймгийн ЗДТГ, ХАҮТ, ХХААГ, Улаангом сумын ЗДТГ хамтран “чацарганы баяр” -ыг энэ сарын 20-ны өдөр Аймгийн Спортын ордонд зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийн үеэр үзэсгэлэн худалдаанд оролцохдоо чацарганаар хийсэн бүтээгдэхүүн болон өөрийн талбайд ургадаг чацарганы сортуудын дээжийг авч ирэн танилцуулж, амтлуулах мөн “Миний чацарганы талбай” нэртэй гэрэл зураг авч ирэх / хэмжэээ А4 /-ийг урьж байна. Аж ахуйн нэгж, чацаргана тариалагчид үзэсгэлэн худалдаанд оролцохдоо ХХААГ-т бүртгүүлсэн байх шаардлагатай.
Өдөрлөгт оролцогчдын дунд олон төрлийн тэмцээн уралдааныг зохион явуулж, шагнан урамшуулах тул иргэд, хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ