ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-01   15:44:15   415   0
  ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЦУВРАЛ СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛЖ БАЙНА
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг ( GIZ ) -ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр АЗДТГ-ын ТЗУХэлтэс хамтран 2015 оны 1 сараас эхлэн аймгийн төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд төслийн зорилтот 4 талын чадавхийг бэхжүүлэх зорилгоор 70 гаруй төрлийн цуврал сургалтуудыг төслийн зөвлөх байгууллагуудаар дамжуулан хүргэж, сургалтууд нь давхардсан тоогоор 4 талын 2000 гаруй төлөөллүүдэд хүрсэн байна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс өнөөдрийг хүртэл хугацаанд төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор дараах сургалтуудыг зохион байгуулаад байна. Үүнд,
1. Цагийн менежмент, манлайлал
2. Хөгжлийн бодлого, төлөвлөлт
3. Чанарын удирдлагын тогтолцоо, шаардлага, Чанарын баримт бичиг
4. Захиргааны хуулийн зохицуулалт
5. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын хөгжлийн бодлого, стратегийн удирдлага, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль
6. МУИС-ийн эрдэмтдийн багийн цогц сургалт
7. Захиргааны ерөнхий хууль
8. Төрийн бодлого хэрэгжүүлэлтийн шинжилгээ
9. Нийгмийн бодлого ба хөтөлбөрийн тухай ойлголт
10. Харилцааны сэтгэл зүй, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг юм.
Сургалтуудаас гадна төслийн хүрээнд төрийн үйлчилгээг сайжруулах ISO 9001 стандартыг нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ, төрийн захиргааны бага хурал, форумууд болон гадаад, дотоодод туршлага судлах сургалт аялалуудад төлөөллүүдийг хамруулсан байна.

ЗДТГазрын Хэвлэл Мэдээллийн Алба

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ