ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-23   09:42:29   723   0
  БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨСЛИЙН 2-Р ШАТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн 1-р үе шатанд хамрагдсан тусгай хамгаалалттай газрын явц байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх мөн 2-р шатыг эхлэн хэрэгжүүлэхээр болсон шийдвэртэй холбогдуулан урьдчилсан дүгнэлт гаргах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Батжаргал, ХБНГУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс, Сангийн яамны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн.Дөлгөөн, Сэргээн босголтын зээлийн банкны төлөөлөл, удирдлагууд хүрэлцэн ирж уулзалт хийлээ.
Тус уулзалтад Аймгийн засаг дарга Д.Батсайхан, Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга н.Буянцог, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлт болон байгаль орчны газрын мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо.
Энэхүү төсөл нь байгаль орчноо хайрлан хамгаалах, онгон дагшин хэвээр нь өвлүүлэн үлдээхэд ихээхэн хэрэгцээтэй учраас ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ Аймгийн засаг дарга Д.Батсайхан уулзалтын үеэр мэдэгдлээ.

ЗДТГазрын Хэвлэл Мэдээллийн Алба

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ