ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-22   10:09:22   461   0
  ХИМИЙН ЛАБОРАТОРТ БҮРЭН ЗАСВАР ХИЙЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА) Увс аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд цогцолбор 2-р сургуулийн химийн лабораторийг засварлаж, тохижуулан өнөөдөр хүлээлгэж өглөө.
Уг төслийн хүрээнд химийн лабораторийн дотор заслын ажлыг бүрэн хийсэн төдийгүй шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг ч мөн суурилуулсан байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭДЭВ : Цаг үеийн мэдээ