ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-16   15:09:06   706   0
  ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААРХИ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт хэлэлцүүлэг энэ сарын 15-17-ы өдрүүдэд Увс аймагт явагдаж байна.

Увс аймагт уг хэлэлцүүлгийн явуулахдаа гурван бүс болгон хуваасан байна. Увс аймгийн баруун бүсийн 6 сум болох Бөхмөрөн, Ховд, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь сумуудыг хамруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх төслийн хэлэлцүүлэг өчигдөр Өмнөговь суманд болж өнгөрсөн. Харин өнөөдөр төвийн бүсийн сумд болох Улаангом, Түргэн, Сагил, Давст, Тариалан, Малчин сумдыг хамарсан сургалт хэлэлцүүлэг Улаангом суманд болж байна. Хэлэлцүүлгийг Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ш.Хишигсүрэн нараар ахлуулсан ажлын алба хамтран зохион байгуулж байна.

Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт олон санал дэвшүүлэн, асуусан асуултандаа хариулт авч идэвхтэй оролцож байна

Уг хэлэлцүүлэг маргааш Баруунтуруун суманд баруун бүсийн сумдыг оролцуулан үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Энэхүү сургалт хэлэлцүүлэгт оролцсон сумдын төлөөлөл болох бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумддаа баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар шатыг зохион байгуулах юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ