ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-11   11:05:17   345   0
  БНТУ-ЫН ТИКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА УВС АЙМГИЙН 2-Р ЦЭЦЭРЛЭГТ ЗАСВАР ХИЙХЭЭР БОЛЛОО.
БНТУ-ын ТИКА олон улсын байгууллагын Увс аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дараагийн төсөл нь 2-р цэцэрлэгийг засварлах ажил юм.
Улаангом сумын 2-р цэцэрлэг нь 1964 онд “Барилгын цэцэрлэг” нэртэйгээр байгуулагдаж барилга угсралтын трестийн ажилчдын хүүхдүүдийг хамруулан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоо тус цэцэрлэг нь Улаангом сумын 11-р багт байрлалтай, үндсэн 6 бүлэгтэй нийт 305 хүүхэдтэй 23 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 60, хагас болон бүтэн өнчин 70 гаруй хүүхэд хамрагддаг байна. Гэвч 2-р цэцэрлэгийн агааржуулалт маш муу учраас хүүхэд сурч боловсроход хүндрэлтэй мөн дээвэр, хана нуралтад орсон, цахилгаан доголдолтой байгаа гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Тунгалаг хэлж байлаа.
БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн (ТИКА) Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи 2-р цэцэрлэгийн байр байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай зүйлсийн талаар мэдээлэл авлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ