ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-11   10:56:34   869   0
  БИЧИЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагаас Увс аймагт хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана, төслийн орон нутгийн засаглалын мэргэжилтэн Ч.Оюунчимэг, төслийн мэргэжилтэн н.Ганчимэг нар Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргалтай уулзаж төслийн талаар ярилцлаа.
Энэхүү төсөл нь 2018 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн ч 1 жилийн сунгалт хийгдэн 2019 онд хаалтаа хийхээр болсон байна.
Төслийн хүрээнд бичил уурхайг дэмжсэн тогтвортой хууль эрх зүйн орчин бий болгох, гарал үүсэл ил тод байдлыг сайжруулсны үр дүнд албан ёсны сувгаар худалдаалагдах бичил уурхайгаар олборлосон алт нэмэгдэх, нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу явуулах, хувиараа алт олборлохыг таслан зогсоох, нөхөн сэргээлтийн талаар зөв ойлголт өгөх үүднээс сургалт сурталчилгааг явуулах гэх ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ