ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-08-11   09:27:11   724   0
  ХИМИЙН ЛАБОРАТОРИТ БҮРЭН ЗАСВАР ХИЙГДЭЖ ДУУСЛАА
Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы тавьсан хүсэлтийн үндсэн дээр БНТУ-ын ТИКА Олон улсын байгууллага Цогцолбор 2-р сургуулийн химийн лабораторийг засварлаж, тохижуулах төслийг эхлүүлж засварын ажил дууссан байна.
Уг төслийн хүрээнд химийн лабораторит дотор заслын ажлыг бүрэн хийсэн төдийгүй шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг ч мөн суурилуулсан байна. Химийн лабораторийг удахгүй болох цогцолбор 2-р сургуулийн 40 жилийн ойн баярын үеэр албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ